18 Мөн Улсын Их Хурлын Тамгын газарт Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн Газрын дэргэдэх Туркийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Зохицуулагч Агентлаг (TIKA)-ын тусламжтайгаар “Монгол Улсын Их Хурлын Цахим Номын Сан, Техникийн туслалцаа”-ны төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд 2012 оны 8 дугаар сарын 7-ноос 15ны хооронд БНТУ-ын Үндэсний Ассемблейн Номын сан, Архивын үйлчилгээний газрын дэд дарга Тунжэр Иылмаз тэргүүтэй мэргэжлийн баг ирж ажиллав. Мөн Улсын Их Хурлын Судалгааны төв болон Номын сангийн мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардлагатай өндөр хүчин чадал бүхий “ScanRobot” бүрэн автомат сканнер, “BookEye-3” A2 хэмжээтэй сонин сэтгүүл болон бусад ном хэвлэлийг хэвлэх зориулалттай сканнер зэрэг тоног төхөөрөмжүүдийг суурилуулахаар Австри улсын мэргэжилтэн Бахер Кристоф ирж ажиллав. Мөн түүнчлэн Судалгааны төв болон Номын сангийн ажилтнуудад сургалт зохион байгуулав. Судалгааны бүтээгдэхүүн /захиалагчаар/ : Захиалагчаар: - Улсын Их Хурлын гишүүдийн захиалгаар-17 - Судалгааны төвийн санаачлагаар-9 - Тусгай захиалгат судалгаа-8 Захиалагчдын нэрсээр: - Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг-4 - Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд-2 - Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр-2 - Улсын Их Хурлын гишүүн Ц.Шинэбаяр-1 - Улсын Их Хурлын гишүүн З.Алтай-1 - Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва-1 - Улсын Их Хурлын гишүүн Х.Бадамсүрэн-1 - Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж-1 - Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар-1 - Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү-1 - Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь-1 - Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ-1 Судалгааны төв нь Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд дараах чиглэлээр оролцож, мэдээлэл судалгаагаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөлгөө үзүүлэх хэлбэрээр ажиллаж байна. Үүнд: 1/ Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж буй асуудалд хамаарах захиалгат болон төлөвлөгөөт судалгаа /Улсын Их Хурлын гишүүдийн захиалгаар болон Төвийн санаачлагаар/ 2/ Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд шаардагдах судалгаа, мэдээлэл, лавлагаа /Улсын Их Хурлын гишүүд, Хуулийн ажлын хэсгүүд, Улсын Их Хурлын Тамгын газарт/
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw