Чуулганы танилцуулга

12 хурлыг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг оролцуулан сурталчлах ажлыг зохион байгуулав. Анхдугаар чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдээ, мэдээллийг тухай бүрт нь дүүргүүд, аймаг, орон нутагт ажилладаг Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвүүдэд электрон хэлбэрээр хүргэсэн болно. Улсын Их Хурлын даргын “ТВ-9”, “25 дугаар суваг” телевиз, МҮОНТ болон зарим сонин хэвлэлд ярилцлага өгөх ажлыг зохион байгуулав. Тус хэлтсийн Мэдээлэл, сурталчилгааны албанаас Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хуралдааны видео архивыг бүрдүүлээд байна. Түүнчлэн Улсын Их Хурлын даргын болон Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын удирдлагын гадаад, дотоодын төлөөлөгчидтэй хийсэн уулзалт, хуулийн төсөл өргөн барьсан видео мэдээ, мэдээллийн дүрс бичлэгийг бусад телевизүүдэд цаг тухай бүрт нь дамжуулж, мэдээлж сурталчлах ажлыг гүйцэтгэж ирлээ. Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 7 дугаарыг цаг хугацаанд нь гаргаж уншигч, захиалагчдад хүргэв. Мөн хугацаанд 2566 иргэн Улсын Их Хурлын анхдугаар чуулганы үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцсан байна. Тэдгээр иргэдийн 1993 нь хөдөө орон нутгаас ирсэн бөгөөд нийслэл, дүүргийн 410, гадаадын 163 иргэн Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцсан байна. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw