22 Гүйцэтгэлийн шатанд байгаа судалгааны ажлууд Оюу толгойн орд ашиглах хөрөнгө оруулалатын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд холбогдох судалгаа, мэдээлэл Оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээний талаархи олон нийтийн шүүмж- контент анализ Төрийн нийтийн өмчийн эрх зүйн зохицуулалтын талаарх лавлагаа- мэдээлэл Зорилтот татварын тухай хуулийн төсөлд холбогдох судалгаа “Монгол улсын нийгмийн халамжийн өнөөгийн байдал, зохистой хувилбарыг сонгох асуудал” Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хугацаанд тус төвийн хийсэн судалгааны ажлуудын дийлэнх нь Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгууль, татвар, төсвийн талаар бусад орнуудын туршлага, эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлахад чиглэгдсэн. Тайлант хугацаанд судалгааны төвд гүйцэтгэсэн судалгааны тайланг захиалагчдад хэвлэмэл байдлаар хүргүүлж, Улсын Их Хурлын номын сан болон дотоод мэдээллийн сүлжээнд PDF хэлбэрээр бүрэн эхээр нь байршуулав. Мөн 2012 оны сонгуулийн үр дүнд шинээр бий болсон парламентын гишүүдийн ажлын хэрэгцээнд зориулан Судалгааны төвөөс эрхлэн гаргасан “Бодлогын Судалгаа Шинжилгээ” цуврал эмхэтгэлийн 3,4,5,6,7,8,9,10,11,12 дугаар боть, “Дэлхийн Улс Орнуудын Парламент”, “Дэлхийн Улс орнуудын Парламентын ажлын алба”, “Ардчилсан Үндсэн Хууль-20”, “Монгол Улсын Байнгын ажиллагаатай парламентын төлөвшил, хөгжил”, “Монгол Улсын Их Хурлын түүхэн товчоон” (2008-2012), “Улсын Их Хурлын гишүүний гарын авлага” шинэчлэн найруулсан 3-р хэвлэл, “Судалгаа, шинжилгээний ажлын жагсаалт” зэрэг нийт 17 ном, товхимол, гарын авлагыг бүх гишүүдэд хүргүүлсэн болно. СУДАЛГААНЫ ТӨВ
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw