11 ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ YЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс анхдугаар чуулганы хуралдаан, Байнгын хороодын хуралдаан болон Тамгын газрын үйл ажиллагааны талаар 100 гаруй мэдээ, мэдээлэл бэлтгэж parliament.mn, хэлтсийн open.parliament.mn болон бусад цахим хуудсанд байршуулж, өдөр тутмын сонин, радио, телевизээр дамжуулан олон нийтэд сурталчлав. Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг хэвлэл мэдээллийн 12 байгууллагын /10 телевиз, Монголын үндэсний олон нийтийн радио, Монгол кино нэгтгэл/ 77 ажилтанд шууд сурвалжлага хийх, сонин, сайтын 15 гэрэл зурагчинд гэрэл зургийн сурвалжлага хийх боломжийг хангаж ажиллалаа. Анхдугаар чуулганы үйл ажиллагааг 8 телевизийн 50 гаруй ажилтан сурвалжлахад бүх талын туслалцаа үзүүлж ажиллав. Түүнчлэн анхдугаар чуулганы хаалтын ажиллагааг гурван телевиз /ETV, Ийгл, Парламентын суваг телевиз/-ээр шууд дамжуулснаас гадна бусад телевизүүд дэлгэрэнгүй сурвалжлага, тойм бэлтгэн нэвтрүүллээ. Улсын Их Хурлын гишүүд тангарагаа өргөсөн үйл явдлаас хойшхи байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаан, Улсын Их Хурлын гишүүдийн зохион байгуулсан хэвлэлийн бага хурлууд, Улсын Их Хурлын даргын гадаад, дотоодын төлөөлөгчидтэй уулзсан уулзалтын бүх зураг бүхий гэрэл зургийн сан бүрдүүлээд байна. Мөн анхдугаар чуулганы хугацаанд хэлтсийн open.parliament.mn цахим хуудсыг шинэчлэх ажлыг зохион байгуулж, олон нийтэд толилуулахаар бэлэн болгоод байна. Анхдугаар чуулганы хугацаанд хэлтсийн вэб хуудсанд 19.000 гаруй иргэн хандаж мэдээ, мэдээлэл авсан байна. Анхдугаар чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомж, бусад шийдвэр, цаг үеийн асуудлаар Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Улсын Их Хурлын гишүүдийн хийсэн 14 удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Тухайлбал, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс АН-тай хамтран ажиллах болсон асуудлаар Улсын Их Хурлын гишүүн, МАХН-ын дэд дарга, МАХН–МҮАН-ын “Шударга ёс” эвслийн удирдах зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва, Улсын Их Хурлын гишүүн, тус эвслийн бүлгийн дэд дарга Н.Батцэрэг нарын гишүүд, Засгийн газар бүрдүүлэх хэлцэл зөвшилцөлд хүрсэн талаар МАХН-ын Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, АН-ын Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэг, ИЗН-ын Г.Ганхүү, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нар, Бие даагч гишүүд Зөвлөл байгуулсан тухай Улсын Их Хуралд бие даан нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нар, Монголын төрийг илүү нээлттэй, тунгалаг болгох асуудлаар хамтран ажиллахыг уриалсан тухай Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн хийсэн хэвлэлийн бага
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw