1 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ НЭГДСЭН ТАНИЛЦУУЛГА /2012.03.05 - 2012.03.09/
2 АГУУЛГА Улсын Их Хурлын даргын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үг...................... Нэг. Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм ....…………………………………………... ................ Хоёр. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа ................................. 2.1. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл ............... 2.2. Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл .............................. Гурав. Улсын Их Хурлын мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа .................................................................................... 4.1. Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа .................................................. Тав. Хавсралтууд Хавсралт 1. Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт .................... Хавсралт 2. Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганаар баталсан хуулийн танилцуулга ...................................................................... Хавсралт 3. Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ ............................................. Улсын Их Хурлын даргын ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үг...............
3 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ХЭЛСЭН ҮГ Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурал намрын ээлжит чуулганаа саяхан өндөрлөсөн билээ. Энэ үеэр бид ээлжит бус чуулган хуралдуулаар товлож, тодорхой асуудал хэлэлцүүлэхээр тохирсон. Энэ зурвасхан хугацаанд манай ард түмэн баясгалан хэмээх усан луу жилтэйгээ золгон учирч, улс орон даяар өрнөсөн их бүтээн байгуулалтад шинэ эрч хүч нэмлээ. Манай өнөөгийн мэдээлэлжсэн зах зээлийн нийгэмд цаг хугацааны үнэ цэнэ өдрөөс өдөрт өсч байна. Мөн үндэсний баялаг арвижин өсөх шинэ нөөц боломж нэмэгдэж нээгдсээр байгаа онцлогийг бид хамтад нь харж байна. Жишээ нь, УИХ 2012 оны улсын нэгдсэн төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 6.4 их наядад хүргэж нэмэгдүүлэхээр байна. Үүнээс нэг сард ногдох орлого 500 тэрбум төгрөг болж, долоо хоногт 120 тэрбум, нэг хоногт бараг 20 тэрбум төгрөгийн орлого орох боломжтой байна. Ийм өсөлтийн цаана улс орны бүтээн байгуулалтын ажил үйлсийг өрнүүлж байна. Харин төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2.9 хувиас хэтрэхгүй байх болно. Нийгмийн хөгжлийн хурд нь манай амьдралын хэм хэмнэлийн өөрчлөлтийг тодорхойлох боллоо. Энэ бүхэн нь тулгамдсан асуудлуудыг УИХ, Засгийн газраас нэн даруй шийдвэрлэж байх шаардлага байгааг харуулж байна. Өнөөдөр цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх хугацааг нааш татах асуудал нийгэмд хүлээлт үүсгээд байна. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх нь хэдийгээр бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх “айдас хүйдэс” дагуулдаг ч төр, засгаас зөв зохион байгуулбал байж болох хэвийн ажил үйлсийн нэг юм. Эцсийн үр дүнгээр бол монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, худалдан авах чадварыг нэмэгдүүлэн, улмаар үйлдвэрлэлийг дэмжиж болох эдийн засгийн эерэг нөлөөллийг бид эндээс хүлээж байна. Монгол Улсын 2012 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төрийн байгууллагад ажиллагсдын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг энэ оны 2 дугаар сарын 01, мөн 5 дугаар сарын 01-ний өдрөөс үе шаттай нэмэгдүүлэх боломж бүрдэж, эрх зүйн хувьд баталгаажих юм. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь бас л цаг хугацааны нөлөөллөөр шийдвэрлэх асуудлын нэг мөн. Ийм нөхцөлд УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2012 оны төсөвт
4 тодотгол хийх; УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэхийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх болж байна. Үүний зэрэгцээ шүүхийн шинэчлэлийн багц асуудлыг авч хэлэлцэхээр бид тохирсон билээ. Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар намын бүлгүүд саналаа нэгтгэвэл ээлжит бус чуулганы ажиллагаа товлосон хугацаандаа өндөрлөх бүрэн боломжтой юм. Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн намрын чуулганаар хийсэн билээ. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар эцэслэн батлах юм. Бид бие даасан, хараат бус, чадварлаг, шударга шүүхийн төлөө байна. Мөн шүүгчийн ёс зүй, хариуцлага, ур чадварыг дээшлүүлэхийг өнөөгийн шатанд чухал гэж үзэж байна. Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу шүүгчдэд тавигдах шаардлагыг өндөржүүлэх, шүүгчийн бүрэн эрх, хараат бус байдлыг дээшлүүлэх, аливаа хэрэг маргааныг хүнд суртал чирэгдэлгүй, шударгаар шийдвэрлэхэд чиглэсэн эрх зүйн зөв орчинг бүрдүүлэхийг бид зорьж байна. Ийнхүү цаг хугацаа, үр дагаврын хувьд хойшлуулж боломгүй гэж үзсэн дээрх асуудлуудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөлөө. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.
5 НЭГ.УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭНТОЙМ Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганаар нийт 16 хууль, Улсын Их Хурлын 3 тогтоол батлан гаргав. Үүнээс: 1. Бие даасан хууль -3 2. Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль -9 3. Хууль, хуулийн хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль -4 4. Улсын Их Хурлын тогтоол -3 байна. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай бие даасан Монгол Улсын хуулиуд, Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудийг батлан гаргав. Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа. Энэхүү өөрчлөлтөөр төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2012 оны 2 болон 5 дугаар сарын 01–ний өдрөөс үе шаттайгаар нэмэгдүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүллээ. Өндөр насны тэтгэвэр авагчдын 75,4 хувь буюу нийт 160 гаруй мянга иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан цалин хөлс, орлогыг 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон бөгөөд шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан цалин хөлс, орлоготой дүйцүүлэн тогтоож байх. Түүнчлэн дээр дурдсан цалин хөлс, орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтоож, улмаар итгэлцүүрийг хэрэглэх журмыг холбогдох асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байхаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд мөн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулиудад холбогдох нэмэлт орууллаа. Улсын Их Хурлаас шүүхийн шинэтгэлийг улам бүр гүнзгийрүүлэх шаардлагын үүднээс Шүүхийн тухай хуулийг баталлаа. Монгол Улсын шүүхийн тогтоолцоог нутаг дэвсгэрийн байршил, хүн амын нягтаршил,
6 шүүхийн ажлын ачаалал зэргийг харгалзан Улсын дээд шүүхээс бусад шүүхийг эрүү, иргэн, захиргааны хэргийн зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан зохион байгуулахаар хуульчиллаа. Улмаар шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шүүгчид хөндлөнгөөс аливаа нөлөөнд автахгүй байхад чиглэсэн хэм хэмжээний заалтыг хуульд тусгасан болно. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгч, шүүгчид нэр дэвшигч гэж хэн болох, бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид тавигдах шаардлага, шүүгчийг сонгон шалгаруулах журам, шүүгчийн хараат бус байдлыг хангах баталгаа зэргийг нарийвчлан зохицуулсан ба энэ нь шүүгчийн мэргэжлээрээ дагнасан, чанартай үйлчилгээг үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байна. Мөн шүүгчийг улс төрийн болон бусад аливаа нөлөөллөөс хамгаалах, шүүгчийн ашиг сонирхлын зөрчлийн талаарх зохицуулалт, шүүгчийн хараат бус байдлыг шүүхийн захиргаа, шүүн таслах ажиллагааны зохион байгуулалт, чиг үүргээс тусгаарлаж, шүүгчийн ёс зүй, шүүгчийн эдийн засаг, нийгмийн баталгаа, халдашгүй байдал, шүүгчид хориглох зүйл, шүүгчийн хараат бус байдалд халдсан этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар тусгасан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар эрх зүйт ёс хөгжсөн ихэнх улс орнуудын жишгээр хуульчдын “БАР”-ын тогтолцоог нэвтрүүлж, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хөгжүүлэх, хууль зүйн боловсрол, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, үргэлжилсэн сургалт, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ зэрэг уялдаа холбоо бүхий нэгдсэн тогтолцоо болон хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах стандарт, мэргэжлийн хариуцлагын шинэ зохицуулалтуудыг бий болгосноороо онцлог юм. ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭЛТЭС
7 ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 3 дугаар сарын 05-наас 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажлын 4 өдөр үргэлжиллээ. Энэ хугацаанд нэгдсэн хуралдаан 3 удаа болов. Ээлжит бус чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн 8 асуудлыг 7 цаг 13 минут хэлэлцэж, зохих шийдвэр гаргасан байна. Нэгдсэн хуралдаанд тогтоолын төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж танилцуулав. Хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг 7 гишүүн танилцуулсан байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдэд хандаж 17 асуулт тавьж, хариулт авчээ. Үүнд: Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Д.Балдан-Очир, Г.Баярсайхан, Л.Болд, С.Бямбацогт, Р.Гончигдорж, С.Ламбаа, Д.Лүндээжанцан, Р.Раш, Ч.Сайханбилэг, Ш.Сайхансамбуу, Ж.Сүхбаатар, Ц.Сэдванчиг, А.Тлейхан, З.Энхболд нар асуулт тавьж, хариулт авсан байна. 2012 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүд давхардсан тоогоор 28 удаа 92 минут буюу 1 цаг 32 минут үг хэлсэн болно. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Л.Болд, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Р.Гончигдорж, Г.Занданшатар, С.Ламбаа, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Р.Раш, Ч.Сайханбилэг, Ш.Сайхансамбуу, Ц.Сэдванчиг, З.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар үг хэлжээ. Тус алба нь Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганы 3 удаагийн нэгдсэн хуралдааны явцад 23 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 131 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг соронзон бичлэгээс буулгаж хэвлэн, 95 хуудас хавсралт баримт бичгийн хамт нийт 249 хуудас материалыг зохих журмын дагуу архивт хүлээлгэн өгсөн. ЧУУЛГАН, БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБА
8 2.2.Улсын Их Хурлын Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2012 оны ээлжит бус чуулганы хугацаанд нийт 4 удаа хуралдаж, 4 хууль, тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж, 3 санал, дүгнэлт, 1 танилцуулга бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлжээ. Иргэдийн 7 өргөдөл, гомдол, байгууллага, аж ахуйн нэгжийн 16 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянаж зохих журмын дагуу хариуг өгсөн байна. НЭГ. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО 1. Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалах сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хороо нь 1 удаа, 3.20 цаг, 80,9 хувийн ирцтэйгээр хаалттай хуралдаж, уг асуудлаар Байнгын хорооны гишүүдээс 12 асуулт, 14 санал гаргалаа. Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалах сайдыг огцруулах асуудлаар Байнгын хорооноос 1 санал, дүгнэлт гаргаж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүллээ. Энэ асуудлыг 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалах сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. ХОЁР.НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО 1. Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Тус Байнгын хороо 1 удаа гишүүдийн 61.1 хувийн ирцтэйгээр Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нараас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн чуулганд орууллаа. ГУРАВ. ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 1.Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Төрийн байгуулалтын байнгын хороо нийт 1 удаа, 61.9 хувийн ирцтэйгээр 1 асуудал хэлэлцлээ.
9 Тус Байнгын хороо “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцүүлж хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. ДӨРӨВ. ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО Хууль зүйн байнгын хороо 1 удаа, 57.8 хувийн ирцтэйгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хүлээн авах нь зүйтэй гэж үзжээ. 1.Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд бие даасан 3 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 4 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулсан 3 хуулийг тус тус чуулганд хэлэлцүүлэн баталлаа. Үүнд: 1.Монгол Улсын Шүүхийн тухай хууль; 2.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль; 3.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль; 4.Шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль; 5.Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль; 6.Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль; 7.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль; 8.Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль; 9.Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль; 10.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль. БАЙНГЫН ХОРООДЫН АЖЛЫН АЛБА
10 ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ YЙЛ АЖИЛЛАГАА Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хугацаанд чуулган, байнгын хороодоор хэлэлцсэн хууль, тогтоолын талаар бодитой мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс “Нээлттэй парламент” буюу open.parliament.mn, parliament.mn цахим хуудас болон өдөр тутмын сонин, МҮОНТ-ийн “ММ” агентлаг, монголын радио, цахим сайтууд, бусад чөлөөт мэдээллийн хэрэгслээр шуурхай дамжуулах зорилт тавин ажиллав. 2012 оны гуравдугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд хуралдсан ээлжит бус чуулганы хугацаанд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс нэгдсэн чуулган, байнгын хороодын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар 10 гаруй мэдээ, мэдээлэл бэлтгэж хэлтсийн болон parliament.mn цахим хуудсанд байршуулж, өдөр тутмын сонин, радио, телевизээр дамжуулан олон нийтэд сурталчлав. Ээлжит бус чуулганы хугацаанд open.parliament.mn цахим хуудсанд нийт 6465 иргэн хандан мэдээ, мэдээлэл авсан байна. Тайлангийн хугацаанд батлагдсан хууль тогтоомж, бусад шийдвэр, цаг үеийн асуудлаар УИХ дахь намын бүлгүүд, УИХ-ын гишүүдийн хийсэн 6 удаагийн хэвлэлийн бага хурлын зохион байгуулав. Тухайлбал, УИХ-ын намрын ээлжит бус чуулганы үйл ажиллагааны үр дүнгийн талаар УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын Нийгмийн бодлогын Байнгын хорооны дарга А.Тлейхан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх болсон талаараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын хийсэн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулан хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өргөн оролцуулж сурталчлав. Ээлжит бус чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдээ, мэдээллийг тухай бүрт нь хөдөө орон нутгийн иргэдэд шуурхай хүргэх үүднээс аймаг, орон нутагт ажилладаг УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвүүдэд электрон хэлбэрээр хүргэж ажиллав. УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийг олон нийтэд хялбаршуулан сурталчлах зорилгоор тухайн 7 хоногт хэлэлцэн баталсан хамгийн чухал хуулиар хэлэлцүүлэг явуулдаг “76х26” парламент ток шоу болон “Парламент энэ 7 хоногт” теле сэтгүүл, нийт дөрвөн нэвтрүүлгийг бэлтгэн МҮОНТ-ийн хоёрдугаар суваг, NTV, TV-5 телевизээр цацан нийтийн хүртээл болголоо. Түүнчлэн энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдааны үйл ажиллагаа болон УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн мэдүүлсэн зэрэг мэдээ, мэдээллийн дүрс бичлэгийг бусад телевизүүдэд цаг тухай бүрт нь хүргэх ажлыг гүйцэтгэлээ.
11 УИХ-ын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор УИХ-ын 2011 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан, ном, товхимолыг аймаг, дүүргийн УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвүүдэд тараан олгоод байна. Мөн ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хуулиудын талаар “Тамгын газрын мэдээлэл” бэлтгэж гаргахаар ажиллаж байна. Ээлжит бус чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 9 дэх дугаарыг цаг хугацаанд нь гаргаж уншигч, захиалагчдад хүргэлээ. Ээлжит бус чуулганы хугацаанд 800 гаруй иргэнийг Төрийн ордонтой танилцуулан, Парламентын мэдээллийн хуудас, УИХ, Төрийн ордны талаарх танилцуулгыг тараан олголоо. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
12 Хавсралт-1 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ЖАГСААЛТ Нэг. Бие даасан хууль: 1.Монгол Улсын шүүхийн тухай /2012.03.07/ 2. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай /2012.03.07/ 3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай /2012.03.07/ Хоёр. Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль: 1.Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай /2012.03.07/ /Шүүхийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлэгдсэн/ 2.Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2012.03.07/ /Шүүхийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлэгдсэн/ 3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2012.03.07/ /Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хамт өргөн мэдүүлэгдсэн/ 4.Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2012.03.07/ 5.Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2012.03.07/ 6.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2012.03.09/ 7.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай /2012.03.09/ 8.Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай /2012.03.09/ 9.Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2012.03.07/
13 Гурав. Хууль, хуулийн хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль: 1.Шүүхийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай /2012.03.07/ 2.Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай /2012.03.07/ /Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хамт өргөн мэдүүлэгдсэн/ 3.Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай /2012.03.07//Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хамт өргөн мэдүүлэгдсэн/ 4. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай /2012.03.07/ /Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хамт өргөн мэдүүлэгдсэн/ Дөрөв. УИХ-ын тогтоол: 1.“Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” /2012.03.07/ 2.Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” /2012.03.07/ 3. Ерөнхийлөгчийн хоригийн тухай /2012.03.09/ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭЛТЭС
14 Хавсралт 2 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2011 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын талаарх танилцуулга Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулсан шийдвэр, төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээний хугацааг наашлуулан хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас төсвийн тодотголыг дагалдах бусад шийдвэрийн хамт Улсын Их Хуралд 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал төсвийн тодотгол болон, холбогдох бусад шийдвэрийн төслийг 2012 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталлаа. Төсвийн тодотголоор дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ: 1.Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг 2 дугаар сарын 1, 5 дугаар сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар, нэмэгдүүлэхээр холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн тооцоог шинэчлэн тогтоолоо. 2.Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Тэргүүн шадар сайдын төсвийн багцаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад 26.3 тэрбум төгрөгийн урсгал зардал, 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг, Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцад 6.4 тэрбум төгрөгийн урсгал зардал, 13.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тус тус шилжүүллээ. Цалин, тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх хугацааг урагшлуулан хэрэгжүүлэхэд улсын төсөвт шаардлагатай нийт 161.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн төсөвт 13.9 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 8.8 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү арга хэмжээний санхүүжилтийг импортын барааны нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татварын орлогын өсөлтөөр хэрэгжүүлэхээр тусгаж байна. Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийснээр төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 177.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэн, 6 их наяд 3.6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 158.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 6 их наяд 467.7 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 464.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ний 3 хувьтай тэнцэхээр болж байна. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх С.Доржханд
15 НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлаас 2012 оны ээлжит бус хуралдаанаараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг тус тус баталжээ. Улсын Их Хурлаас дээр дурдсан хуулийг батлан гаргасан явдал нь дараах үндэслэлтэй билээ. Өнөөдөр тэтгэврийн даатгалын сангаас 213,2 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байна.Үүний 80,5 мянга буюу 37,8 хувь нь 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон, 80,2 мянга буюу 37,6 хувь нь 1995 оноос хойш тэтгэвэрээ тогтоолгосон боловч 1995 оноос өмнөх цалин хөлс, орлогоо сонгосон байна. Ийнхүү өндөр насны тэтгэвэр авагчдын 75,4 хувийг эзэлж байгаа 160,7 мянган иргэн нь 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодуулж тэтгэврээ тогтоолгожээ. Иймд Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санаачилан өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан хуулиудын агуулгаар авч үзвэл тэтгэврийн зөрүү арилгах тооцоонд 160,7 мянган иргэн хамрагдаж байна. Иймд дээр дурдсан иргэдийн эрх ашгийг хамгаалж, Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх үеийн болон мөн үеийн цалин хөлс, орлогоос нь тооцсон буюу нийт 160 гаруй мянга иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан цалин хөлс, орлогыг 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон бөгөөд шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан цалин хөлс, орлоготой дүйцүүлэн тогтоож байх. Түүнчлэн дээр дурдсан цалин хөлс, орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтоож, улмаар итгэлцүүрийг хэрэглэх журмыг холбогдох асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байхаар нэмэлт орууллаа. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх Н.Тунгалаг
16 ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА. Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2011оны 11 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэнийг Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганы 3 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Энэ хуулиар хуульчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлсон. Түүнчлэн хуульд зарим нэр томьёог энгийн ойлгомжтой болгож хуульчиллаа. Тухайлбал: “хуульч” гэж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг мөн “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсвэл шүүхэд бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг ойлгохоор заасан. Энэ хуулиар хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хууль зүйн туслалцаа болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх зохион байгуулалтыг хангах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаан дахь зөрчилтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх, хуульчид хариуцлага хүлээлгэх зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгалаа. Хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллага нь Хуульчдын холбоо байх бөгөөд эрх барих дээд байгууллага нь Хуульчдын их хурал байна. Хуульчдын холбоо нь хуульчдын мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, хуульчийн шалгалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон хуульчийн үргэлжилсэн буюу албан бус сургалтыг зохион байгуулах, багц цагийг тооцох, хуульчийн мэргэжлийн дүрэм батлах, сахиулах, хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, шүүхийн практик, хууль зүйн бодлогын чиглэлээр судалгаа хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр мөн хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байхаар хуульчиллаа. Хуульчдын холбооны санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, хуульчийн мэргэжлийн шалгалтын хураамж, сургалтын төлбөр, хэвлэн нийтлэлийн ашиг зэргээс бүрдэхээр хуульд тусгасан
17 Энэ хууль баталагдснаар хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага чадавхижиж, бие даан үйл ажиллагаа явуулах болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах нэгдсэн стандартыг бий болгож хуульчдын ёс зүй, мэргэжлийн үйл ажиллагаан дахь хариуцлагын тогтолцоог тодорхой болгох эрх зүйн орчин бүрдэж, хууль зүйн боловсрол, хуульчийн ажлын дадлага, хуулчийн шалгалт, үргэлжилсэн сургалт, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ зэрэг уялдаа бүхий нэгдсэн тогтолцоонд орж байгаагаараа онцлог юм. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн Зөвлөх Л.Батмөнх
18 МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулгааны 3 дугаар сарын 07ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийг баталлаа. Энэ хуулиар Монгол Улсын шүүхийн тогтолцоо, түүний зохион байгуулалтын үндэс, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаатай холбогдсон эрх зүйн үндсийг тогтоосон болно. Хуульд шүүх гэж Үндсэн хууль, энэ хуульд заасны дагуу байгуулагдан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж улмаар иргэн, хуулийн этгээдээс заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг ойлгохоор тодорхойлжээ. Улмаар шүүхийн эрхэм зорилго бол иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалан сэргээн тогтоож, хууль дээдэлж, шударга, ардчилсан ёсыг бэхжүүлэхэд оршино. Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулсан. Тухайлбал, Улсын дээд шүүхийг Үндсэн хуульд заасны дагуу байгуулна. Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл Засгийн газартай зөвшилцөн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байхаар тогтоов. Монгол Улсад шүүх эрх мэдлийг Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулиар байгуулагдсан шүүх хэрэгжүүлэх, шүүхийн тогтолцоо нэгдмэл байх, шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байж, шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлэх зарчмуудыг тодорхойллоо. Шүүх хараат бус байхын нэг гол нөхцөл бие даасан төсөвтэй байх явдлыг хуульчилсан болно. Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Шүүх хүчин төгөлдөр болсон бөгөөд албан ёсоор нийтлэгдсэн хууль ба Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ. Дээр дурдсан хуулиар баталгаажуулсан өөр зарчим бол шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх явдал юм. Шүүх бүр өөрийн цахим хуудастай байж, өөрийн шийдвэр, үйл ажиллагаагаа олон нийтэд мэдээлж байхаар заасан. Шүүх хуралдааны үед болон шүүн таслан ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна. Хуулийн гуравдугаар бүлэгт заасан ёсоор Монгол Улсын шүүхийн тогтоолцоог хуульчилсан болно. Хяналтын шатны шүүх шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх эрүү, иргэн, захиргааны хэргийн дагнасан танхимтай байна. Улсын дээд шүүх буюу хяналтын шатны шүүх Ерөнхий шүүгч, хорин дөрвөөс доошгүй шүүгчтэй байхаар хуульчилжээ. Түүнчлэн Улсын дээд
catalog.parliament.mnRkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw