Чуулганы танилцуулга

16 ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА. Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2011оны 11 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэнийг Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганы 3 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Энэ хуулиар хуульчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлсон. Түүнчлэн хуульд зарим нэр томьёог энгийн ойлгомжтой болгож хуульчиллаа. Тухайлбал: “хуульч” гэж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг мөн “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсвэл шүүхэд бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг ойлгохоор заасан. Энэ хуулиар хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хууль зүйн туслалцаа болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх зохион байгуулалтыг хангах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаан дахь зөрчилтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх, хуульчид хариуцлага хүлээлгэх зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгалаа. Хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллага нь Хуульчдын холбоо байх бөгөөд эрх барих дээд байгууллага нь Хуульчдын их хурал байна. Хуульчдын холбоо нь хуульчдын мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, хуульчийн шалгалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон хуульчийн үргэлжилсэн буюу албан бус сургалтыг зохион байгуулах, багц цагийг тооцох, хуульчийн мэргэжлийн дүрэм батлах, сахиулах, хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, шүүхийн практик, хууль зүйн бодлогын чиглэлээр судалгаа хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр мөн хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байхаар хуульчиллаа. Хуульчдын холбооны санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, хуульчийн мэргэжлийн шалгалтын хураамж, сургалтын төлбөр, хэвлэн нийтлэлийн ашиг зэргээс бүрдэхээр хуульд тусгасан

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw