14 Хавсралт 2 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2011 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын талаарх танилцуулга Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулсан шийдвэр, төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээний хугацааг наашлуулан хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас төсвийн тодотголыг дагалдах бусад шийдвэрийн хамт Улсын Их Хуралд 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал төсвийн тодотгол болон, холбогдох бусад шийдвэрийн төслийг 2012 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталлаа. Төсвийн тодотголоор дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ: 1.Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг 2 дугаар сарын 1, 5 дугаар сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар, нэмэгдүүлэхээр холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн тооцоог шинэчлэн тогтоолоо. 2.Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Тэргүүн шадар сайдын төсвийн багцаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад 26.3 тэрбум төгрөгийн урсгал зардал, 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг, Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцад 6.4 тэрбум төгрөгийн урсгал зардал, 13.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тус тус шилжүүллээ. Цалин, тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх хугацааг урагшлуулан хэрэгжүүлэхэд улсын төсөвт шаардлагатай нийт 161.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн төсөвт 13.9 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 8.8 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү арга хэмжээний санхүүжилтийг импортын барааны нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татварын орлогын өсөлтөөр хэрэгжүүлэхээр тусгаж байна. Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийснээр төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 177.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэн, 6 их наяд 3.6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 158.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 6 их наяд 467.7 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 464.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ний 3 хувьтай тэнцэхээр болж байна. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх С.Доржханд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw