20 Шүүхийн хараат бус байдал, шүүгчийн бие даасан байдлыг хангах нэг гол арга хэрэгсэл болох тухайн шүүхэд энэхүү шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн шүүгчдийн зөвлөгөөнтэй байхаар тогтоов.шүүгчдийн зөвлөгөөнөөс дараах асуудал шийдвэрлэнэ: -шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох; -хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийг болон шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох дарааллыг тогтоох; -шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх; -тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх; -шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шүүгчдийн зөвлөгөөнийг тогтмол хуралдуулж, асуудлыг зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлнэ. Шүүхийн хуулиар шүүхийн бие даасан байдлыг хангах улс төр, хууль зүй, эдийн засгийн, аюулгүй байдлын болон бусад баталгааг хуульчилсан. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх Н.Тунгалаг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw