7 ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 3 дугаар сарын 05-наас 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажлын 4 өдөр үргэлжиллээ. Энэ хугацаанд нэгдсэн хуралдаан 3 удаа болов. Ээлжит бус чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн 8 асуудлыг 7 цаг 13 минут хэлэлцэж, зохих шийдвэр гаргасан байна. Нэгдсэн хуралдаанд тогтоолын төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж танилцуулав. Хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг 7 гишүүн танилцуулсан байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдэд хандаж 17 асуулт тавьж, хариулт авчээ. Үүнд: Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Д.Балдан-Очир, Г.Баярсайхан, Л.Болд, С.Бямбацогт, Р.Гончигдорж, С.Ламбаа, Д.Лүндээжанцан, Р.Раш, Ч.Сайханбилэг, Ш.Сайхансамбуу, Ж.Сүхбаатар, Ц.Сэдванчиг, А.Тлейхан, З.Энхболд нар асуулт тавьж, хариулт авсан байна. 2012 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүд давхардсан тоогоор 28 удаа 92 минут буюу 1 цаг 32 минут үг хэлсэн болно. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Л.Болд, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Р.Гончигдорж, Г.Занданшатар, С.Ламбаа, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Р.Раш, Ч.Сайханбилэг, Ш.Сайхансамбуу, Ц.Сэдванчиг, З.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар үг хэлжээ. Тус алба нь Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганы 3 удаагийн нэгдсэн хуралдааны явцад 23 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 131 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг соронзон бичлэгээс буулгаж хэвлэн, 95 хуудас хавсралт баримт бичгийн хамт нийт 249 хуудас материалыг зохих журмын дагуу архивт хүлээлгэн өгсөн. ЧУУЛГАН, БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБА
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw