Чуулганы танилцуулга

22 шүүгчийг албан тушаалаас нь огцруулах саналыг Улсын Их Хуралд урьдчилан танилцуулахаар, шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох хугацаа зэргийг тусгав. 3.Шүүгч шүүх эрх мэдлээ хэрэгжүүлэхэд аливаа этгээдээс хараат бус байж гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуульд захирагдан ажиллах, шүүгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад аливаа этгээдээс нөлөөлөх гэж оролдсон бүх үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан нөлөөллийн мэдүүлгийг хөтлөх тухай тусгав. Тухайлбал, шүүгч хуульд заасан хараат бус ажиллах баталгаагаар хангагдах, шүүгчийн хараат бус байдалд хуульд зааснаас бусад үндэслэл, журмаар халдсан, үл хүндэтгэсэн хэн боловч хууль зүйн хариуцлага хүлээх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглох, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийг хүлээн авч холбогдох байгууллагаар шалгуулахаар хүргүүлэх, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тухай бүрд нь мэдээлэх зэрэг асуудлыг тусгав. 4.Хуульд шүүгчийн эдийн засгийн баталгаа, цалин хөлс, шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн хамгаалалт, шүүгчийн халдашгүй байдал зэргийг нарийвчлан тусгав. Тухайлбал, шүүгч ажлын ачаалал, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах тухай, 55 нас хүрсэн, мөн 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болохоор, шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцдаа бие махбодь, эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас цаашид шүүгчээр ажиллах боломжгүй болсон, хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан бол эрүүл мэндийн даатгалыг хэрхэн зохицуулах тухай, шүүгчийн амь бие, ажлын байр, эзэмшиж, ашиглаж байгаа хувийн болон албаны тээвэр, холбооны хэрэгсэл, өөрийн эзэмшлийн эд хөрөнгө, захидал харилцааны нууц зэрэг нь халдашгүй байх, шүүгчийн гэр бүлийн гишүүдийг хуульд заасан үндэслэлээр хамгаалах, шүүгч аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор бие хамгаалах хэрэгсэл эзэмших, биедээ авч явах зэргийг тодорхой тусгав. 5.Шүүгч гэмт хэрэг үйлдэх явцдаа хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчлагдсан бол хэрхэн зохицуулах тухай, шүүгчид хориглох зүйл, шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, шүүгчийн ашиг сонирхлын зөрчлийн талаар тусгав. Тухайлбал, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад тухайн хэргийн талаар шүүгч өөрийн байр сууриа олон нийтэд мэдээлэх, тухайн хэрэгтэй холбоотой байгууллага, хувь хүний нууцыг задруулах, шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх, шүүн таслах ажиллагаатай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw