4 тодотгол хийх; УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэхийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх болж байна. Үүний зэрэгцээ шүүхийн шинэчлэлийн багц асуудлыг авч хэлэлцэхээр бид тохирсон билээ. Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар намын бүлгүүд саналаа нэгтгэвэл ээлжит бус чуулганы ажиллагаа товлосон хугацаандаа өндөрлөх бүрэн боломжтой юм. Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн намрын чуулганаар хийсэн билээ. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар эцэслэн батлах юм. Бид бие даасан, хараат бус, чадварлаг, шударга шүүхийн төлөө байна. Мөн шүүгчийн ёс зүй, хариуцлага, ур чадварыг дээшлүүлэхийг өнөөгийн шатанд чухал гэж үзэж байна. Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу шүүгчдэд тавигдах шаардлагыг өндөржүүлэх, шүүгчийн бүрэн эрх, хараат бус байдлыг дээшлүүлэх, аливаа хэрэг маргааныг хүнд суртал чирэгдэлгүй, шударгаар шийдвэрлэхэд чиглэсэн эрх зүйн зөв орчинг бүрдүүлэхийг бид зорьж байна. Ийнхүү цаг хугацаа, үр дагаврын хувьд хойшлуулж боломгүй гэж үзсэн дээрх асуудлуудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөлөө. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw