Чуулганы танилцуулга

6 шүүхийн ажлын ачаалал зэргийг харгалзан Улсын дээд шүүхээс бусад шүүхийг эрүү, иргэн, захиргааны хэргийн зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан зохион байгуулахаар хуульчиллаа. Улмаар шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шүүгчид хөндлөнгөөс аливаа нөлөөнд автахгүй байхад чиглэсэн хэм хэмжээний заалтыг хуульд тусгасан болно. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгч, шүүгчид нэр дэвшигч гэж хэн болох, бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид тавигдах шаардлага, шүүгчийг сонгон шалгаруулах журам, шүүгчийн хараат бус байдлыг хангах баталгаа зэргийг нарийвчлан зохицуулсан ба энэ нь шүүгчийн мэргэжлээрээ дагнасан, чанартай үйлчилгээг үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байна. Мөн шүүгчийг улс төрийн болон бусад аливаа нөлөөллөөс хамгаалах, шүүгчийн ашиг сонирхлын зөрчлийн талаарх зохицуулалт, шүүгчийн хараат бус байдлыг шүүхийн захиргаа, шүүн таслах ажиллагааны зохион байгуулалт, чиг үүргээс тусгаарлаж, шүүгчийн ёс зүй, шүүгчийн эдийн засаг, нийгмийн баталгаа, халдашгүй байдал, шүүгчид хориглох зүйл, шүүгчийн хараат бус байдалд халдсан этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар тусгасан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар эрх зүйт ёс хөгжсөн ихэнх улс орнуудын жишгээр хуульчдын “БАР”-ын тогтолцоог нэвтрүүлж, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хөгжүүлэх, хууль зүйн боловсрол, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, үргэлжилсэн сургалт, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ зэрэг уялдаа холбоо бүхий нэгдсэн тогтолцоо болон хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах стандарт, мэргэжлийн хариуцлагын шинэ зохицуулалтуудыг бий болгосноороо онцлог юм. ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw