Чуулганы танилцуулга

18 МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулгааны 3 дугаар сарын 07ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийг баталлаа. Энэ хуулиар Монгол Улсын шүүхийн тогтолцоо, түүний зохион байгуулалтын үндэс, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаатай холбогдсон эрх зүйн үндсийг тогтоосон болно. Хуульд шүүх гэж Үндсэн хууль, энэ хуульд заасны дагуу байгуулагдан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж улмаар иргэн, хуулийн этгээдээс заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг ойлгохоор тодорхойлжээ. Улмаар шүүхийн эрхэм зорилго бол иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалан сэргээн тогтоож, хууль дээдэлж, шударга, ардчилсан ёсыг бэхжүүлэхэд оршино. Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулсан. Тухайлбал, Улсын дээд шүүхийг Үндсэн хуульд заасны дагуу байгуулна. Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл Засгийн газартай зөвшилцөн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байхаар тогтоов. Монгол Улсад шүүх эрх мэдлийг Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулиар байгуулагдсан шүүх хэрэгжүүлэх, шүүхийн тогтолцоо нэгдмэл байх, шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байж, шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлэх зарчмуудыг тодорхойллоо. Шүүх хараат бус байхын нэг гол нөхцөл бие даасан төсөвтэй байх явдлыг хуульчилсан болно. Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Шүүх хүчин төгөлдөр болсон бөгөөд албан ёсоор нийтлэгдсэн хууль ба Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ. Дээр дурдсан хуулиар баталгаажуулсан өөр зарчим бол шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх явдал юм. Шүүх бүр өөрийн цахим хуудастай байж, өөрийн шийдвэр, үйл ажиллагаагаа олон нийтэд мэдээлж байхаар заасан. Шүүх хуралдааны үед болон шүүн таслан ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна. Хуулийн гуравдугаар бүлэгт заасан ёсоор Монгол Улсын шүүхийн тогтоолцоог хуульчилсан болно. Хяналтын шатны шүүх шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх эрүү, иргэн, захиргааны хэргийн дагнасан танхимтай байна. Улсын дээд шүүх буюу хяналтын шатны шүүх Ерөнхий шүүгч, хорин дөрвөөс доошгүй шүүгчтэй байхаар хуульчилжээ. Түүнчлэн Улсын дээд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw