21 МОНГОЛ УЛСЫН ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Улсын Дээд шүүх, Улсын Прокурорын Ерөнхий газартай хамтран "Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс" Үндэсний чуулганыг 2011 оны 4 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж өнгөрсөн хориод жилийн хугацаанд Монгол Улс дахь шүүхийн тогтолцоо, шүүх эрх мэдлийн салбарт тулгарч буй асуудал, түүний гарц, шийдэл, шаардлагатай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зэргийг хэлэлцсэн билээ. Үүний үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай /Шүүхийн багц/ хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулиудаас Улсын Их Хурлын чуулганы 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийг баталлаа. Энэ хууль 7 бүлэг, 39 зүйлээс бүрдэнэ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд дараах асуудлуудыг тусгав. Үүнд: 1.Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүгч, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвших, шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх үүсэх, шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх, сонгон шалгаруулах, шүүгчийг томилох, шүүгчийн тангараг өргөх журмыг тусгав. Тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгчээр сүүлийн 6 жилд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын дарга, удирдах албан тушаал хашиж байсан хүнийг томилохыг хориглох, шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлж дүгнэх, шүүгчийг сонгон шалгаруулах журам, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэж байх журмыг боловсруулж мөрдүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчид нэр дэвшигчийн хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг үнэлсэн Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ, Хуульчдын холбооны дүгнэлт зэргийг үндэслэн олонхын санал авсан 2-3 хүний нэрийг ажлын 5 өдрийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж байхаар тусгав. 2.Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох, хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах асуудлыг тусгав. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийг хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлүүлэх, огцруулах тухай нөхцөл байдал үүссэнээс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, Улсын дээд шүүхийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw