Чуулганы танилцуулга

3 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ХЭЛСЭН ҮГ Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурал намрын ээлжит чуулганаа саяхан өндөрлөсөн билээ. Энэ үеэр бид ээлжит бус чуулган хуралдуулаар товлож, тодорхой асуудал хэлэлцүүлэхээр тохирсон. Энэ зурвасхан хугацаанд манай ард түмэн баясгалан хэмээх усан луу жилтэйгээ золгон учирч, улс орон даяар өрнөсөн их бүтээн байгуулалтад шинэ эрч хүч нэмлээ. Манай өнөөгийн мэдээлэлжсэн зах зээлийн нийгэмд цаг хугацааны үнэ цэнэ өдрөөс өдөрт өсч байна. Мөн үндэсний баялаг арвижин өсөх шинэ нөөц боломж нэмэгдэж нээгдсээр байгаа онцлогийг бид хамтад нь харж байна. Жишээ нь, УИХ 2012 оны улсын нэгдсэн төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 6.4 их наядад хүргэж нэмэгдүүлэхээр байна. Үүнээс нэг сард ногдох орлого 500 тэрбум төгрөг болж, долоо хоногт 120 тэрбум, нэг хоногт бараг 20 тэрбум төгрөгийн орлого орох боломжтой байна. Ийм өсөлтийн цаана улс орны бүтээн байгуулалтын ажил үйлсийг өрнүүлж байна. Харин төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2.9 хувиас хэтрэхгүй байх болно. Нийгмийн хөгжлийн хурд нь манай амьдралын хэм хэмнэлийн өөрчлөлтийг тодорхойлох боллоо. Энэ бүхэн нь тулгамдсан асуудлуудыг УИХ, Засгийн газраас нэн даруй шийдвэрлэж байх шаардлага байгааг харуулж байна. Өнөөдөр цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх хугацааг нааш татах асуудал нийгэмд хүлээлт үүсгээд байна. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх нь хэдийгээр бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх “айдас хүйдэс” дагуулдаг ч төр, засгаас зөв зохион байгуулбал байж болох хэвийн ажил үйлсийн нэг юм. Эцсийн үр дүнгээр бол монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, худалдан авах чадварыг нэмэгдүүлэн, улмаар үйлдвэрлэлийг дэмжиж болох эдийн засгийн эерэг нөлөөллийг бид эндээс хүлээж байна. Монгол Улсын 2012 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төрийн байгууллагад ажиллагсдын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг энэ оны 2 дугаар сарын 01, мөн 5 дугаар сарын 01-ний өдрөөс үе шаттай нэмэгдүүлэх боломж бүрдэж, эрх зүйн хувьд баталгаажих юм. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь бас л цаг хугацааны нөлөөллөөр шийдвэрлэх асуудлын нэг мөн. Ийм нөхцөлд УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2012 оны төсөвт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw