Чуулганы танилцуулга

19 шүүхийн шүүгч дээр дурдсан танхимын аль нэгд харьяалагдах бөгөөд түүнийг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцуулахыг хориглоно. Хяналтын шатны шүүх дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: -Давж заалдах шатны шүүхийн иргэн, эрүү, захиргааны хэргийн магадлалтай холбогдуулан гаргасан эрх зүйн маргааныг талуудын гомдол, Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр хяналтын журмаар хянан шийдвэрлэх; -Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх; -Шүүхийн шийдвэр, практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлагчид уламжлах; -Тодорхой хэрэг, маргааны төрлөөр насанд хүрээгүй хүмүүсийн хэргийн, гэр бүлийн, хөдөлмөрийн маргааны зэрэг шүүхийн танхим байгуулах; -Хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх; -Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж шүүхээс үзсэн саналыг хэлэлцэж үндэслэлтэй бол Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах. Давж заалдах шатны шүүх тодорхой хэрэг, маргааны төрлөөр насанд хүрээгүй хүмүүсийн хэргийн, гэр бүлийн, хөдөлмөрийн маргааны зэрэг шүүхийн танхимтай байж болно. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг талуудын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр давж заалдах журмаар хянан шийдвэрлэх зэрэг хуульд заасан бусад бүрэн эрх хэрэгжүүлнэ. Анхан шатны шүүхийн тогтолцооны үндсэн бүтэц нь захиргааны хэргийн шүүх, сум буюу сум дундын шүүхээс гадна дүүргийн эрүүгийн хэргийн, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс бүрдэнэ. Анхан шатны шүүх тодорхой хэрэг, маргааны төрлөөр насанд хүрээгүй хүмүүсийн хэргийн, гэр бүлийн, хөдөлмөрийн маргааны зэрэг танхимтай байж болно. Анхан шатны шүүх хуулиар харьяалуулсан эрүүгийн болон захиргааны хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw