10 ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ YЙЛ АЖИЛЛАГАА Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хугацаанд чуулган, байнгын хороодоор хэлэлцсэн хууль, тогтоолын талаар бодитой мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс “Нээлттэй парламент” буюу open.parliament.mn, parliament.mn цахим хуудас болон өдөр тутмын сонин, МҮОНТ-ийн “ММ” агентлаг, монголын радио, цахим сайтууд, бусад чөлөөт мэдээллийн хэрэгслээр шуурхай дамжуулах зорилт тавин ажиллав. 2012 оны гуравдугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд хуралдсан ээлжит бус чуулганы хугацаанд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс нэгдсэн чуулган, байнгын хороодын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар 10 гаруй мэдээ, мэдээлэл бэлтгэж хэлтсийн болон parliament.mn цахим хуудсанд байршуулж, өдөр тутмын сонин, радио, телевизээр дамжуулан олон нийтэд сурталчлав. Ээлжит бус чуулганы хугацаанд open.parliament.mn цахим хуудсанд нийт 6465 иргэн хандан мэдээ, мэдээлэл авсан байна. Тайлангийн хугацаанд батлагдсан хууль тогтоомж, бусад шийдвэр, цаг үеийн асуудлаар УИХ дахь намын бүлгүүд, УИХ-ын гишүүдийн хийсэн 6 удаагийн хэвлэлийн бага хурлын зохион байгуулав. Тухайлбал, УИХ-ын намрын ээлжит бус чуулганы үйл ажиллагааны үр дүнгийн талаар УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын Нийгмийн бодлогын Байнгын хорооны дарга А.Тлейхан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх болсон талаараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын хийсэн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулан хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өргөн оролцуулж сурталчлав. Ээлжит бус чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдээ, мэдээллийг тухай бүрт нь хөдөө орон нутгийн иргэдэд шуурхай хүргэх үүднээс аймаг, орон нутагт ажилладаг УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвүүдэд электрон хэлбэрээр хүргэж ажиллав. УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийг олон нийтэд хялбаршуулан сурталчлах зорилгоор тухайн 7 хоногт хэлэлцэн баталсан хамгийн чухал хуулиар хэлэлцүүлэг явуулдаг “76х26” парламент ток шоу болон “Парламент энэ 7 хоногт” теле сэтгүүл, нийт дөрвөн нэвтрүүлгийг бэлтгэн МҮОНТ-ийн хоёрдугаар суваг, NTV, TV-5 телевизээр цацан нийтийн хүртээл болголоо. Түүнчлэн энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдааны үйл ажиллагаа болон УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн мэдүүлсэн зэрэг мэдээ, мэдээллийн дүрс бичлэгийг бусад телевизүүдэд цаг тухай бүрт нь хүргэх ажлыг гүйцэтгэлээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw