5 НЭГ.УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭНТОЙМ Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганаар нийт 16 хууль, Улсын Их Хурлын 3 тогтоол батлан гаргав. Үүнээс: 1. Бие даасан хууль -3 2. Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль -9 3. Хууль, хуулийн хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль -4 4. Улсын Их Хурлын тогтоол -3 байна. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай бие даасан Монгол Улсын хуулиуд, Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудийг батлан гаргав. Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа. Энэхүү өөрчлөлтөөр төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2012 оны 2 болон 5 дугаар сарын 01–ний өдрөөс үе шаттайгаар нэмэгдүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүллээ. Өндөр насны тэтгэвэр авагчдын 75,4 хувь буюу нийт 160 гаруй мянга иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан цалин хөлс, орлогыг 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон бөгөөд шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан цалин хөлс, орлоготой дүйцүүлэн тогтоож байх. Түүнчлэн дээр дурдсан цалин хөлс, орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтоож, улмаар итгэлцүүрийг хэрэглэх журмыг холбогдох асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байхаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд мөн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулиудад холбогдох нэмэлт орууллаа. Улсын Их Хурлаас шүүхийн шинэтгэлийг улам бүр гүнзгийрүүлэх шаардлагын үүднээс Шүүхийн тухай хуулийг баталлаа. Монгол Улсын шүүхийн тогтоолцоог нутаг дэвсгэрийн байршил, хүн амын нягтаршил,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw