9 Тус Байнгын хороо “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцүүлж хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. ДӨРӨВ. ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО Хууль зүйн байнгын хороо 1 удаа, 57.8 хувийн ирцтэйгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хүлээн авах нь зүйтэй гэж үзжээ. 1.Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд бие даасан 3 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 4 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулсан 3 хуулийг тус тус чуулганд хэлэлцүүлэн баталлаа. Үүнд: 1.Монгол Улсын Шүүхийн тухай хууль; 2.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль; 3.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль; 4.Шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль; 5.Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль; 6.Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль; 7.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль; 8.Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль; 9.Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль; 10.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль. БАЙНГЫН ХОРООДЫН АЖЛЫН АЛБА
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw