[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 256 Ажлын байр нэмэгдүүлэх талаар Цаашид сумдад байгаа бүртгэлгүй ажилгүйчүүдийн тоог нарийн сайн тооцон гаргаж эдийн засгийн ачааллыг нь тооцоолох шаардлагтай байна. 46. “АЖЛЫН БАЙР- 2010” ХАВРЫН НЭГДСЭН ХӨДӨЛМӨРИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН ҮЕЭР ИРГЭДЭЭС АВСАН САНАЛ АСУУЛГЫН ДҮГНЭЛТ Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Ажил Олгогч Эздийн Нэдгсэн Холбоо. 2010 он Зорилго: Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг авахтай холбогдсон эрэлт, хэрэгцээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаархи үнэлэлт дүгнэлтийг тодруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аливаа арга хэмжээ, үйл ажиллагааны талаархи мэдээллийг ажил хайгч иргэдэд хүргэх хамгийн боломжит, дөт сувгийг тодорхойлоход оршино. Дүгнэлт, зөвлөмж: Санал асуулганд оролцогчдын 50 орчим хувийг эзлэх иргэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээг дунд болон хангалтгүй гэж дүгнэсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний байгууллага нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийн хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийг хамарсан өдөрлөг яармагийн үйл ажиллагаагаар сайн сурталчилж байх нь зүйтэй гэсэн байна. Оролцогчдын 51,4 хувь нь тус газраас хэрэгжүүлж буй Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр болон цагийн ажил эрхэлж орлогоо нэмэгдүүлэх боломжийн талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй буюу асуултанд хариулаагүй байна. Хөдөлмөр эрхлэлтийн талаар төрийн үйлчилгээний байгууллага нь хөдөлмөрийн зах зээлд ард иргэдийн эзэмшсэн мэргэжил дадлага туршлагыг нь харгалзан тэдэнд дэмжлэг үзүүлж санал асуулга явуулаад орхих биш шуурхай ажил зохион байгуулж ажиллах нь чухал юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw