[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 255 жилээрээ тэтгэвэрт гарагчид байна. 43. ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: НХХЯ, Азийн хөгжлийн банкны Тахир дутуу хөдөлмөр эрхлэлтийнг нэмэгдүүлэх төсөл, “МЭ Консалтинг” ХХК. 2004 он Зорилго: Улаанбаатар хот болон ТДИХЭНТ хэрэгжиж буй аймгуудад оршин суугаа тахир дутуу иргэдийн хөдөлмөрийн зах зээлд оролцож байгаа байдал, хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй бэрхшээл, боловсрол, мэргэжил эзэмшсэн байдлыг цогц байдлаар судлахад оршино. Дүгнэлт, зөвлөмж: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар Сүүлийн жилүүдэд эдийн засгийн байдал тогтворжиж, зарим өсөлт гарч, улмаар ядуурлыг бууруулах нөхцлийг бүрдүүлж байгаа хэдий ч ядуурал буураагүй, энэ талаар авч буй арга хэмжээ мэдэгдэхүйц үр дүн өгөхгүй байна. Монгол улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт харьцангуй өндөр боловч эрэгтэйчүүдийн хэмжээнээс нэлээд доогуур байна. Төр, засгаас эмэгтэйчүүдийн талаар авч буй арга хэмжээний үр дүн хангалтгүй, жендэрийн ялгаатай байдал байсаар байгаа бөгөөд эдийн засгийн боломжийн хүртээмж, төрийн үйлчилгээг хүртэх чадвар, эдийн засаг болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөх байдал, улс төрийн хүч чадлаар эмэгтэйчүүд ялгаатай байна. Ажлын байр нэмэгдүүлэх талаар Хөдөлмөрийн хуулийн 111.1-ийг дараах хэлбэрээр өөрчлөх:”... 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа зургаа, түүнээс дээш хувийн орон тоонд тахир дутуу буюу одой хүнийг ажиллуулна; Тахир дутуу иргэдэд хөдөлмөр эрхлэхэд зориулан тусгайлан тоноглосон, татварын болон бусад төрлийн хөнгөлөлт эдэлдэг аж ахуйн нэгж үйл ажилагаа явуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна. Улаанбаатар хотод тэргэнцэртэй хүнд зориулсан нийтийн хөсөг байхгүй байгаа нь тахир дутуу иргэдийн боловсрох, хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд оролцох боломжийг хязгаарлаж буй нэгэн хүчин зүйлс болж байна. Тахир дутуу иргэдийн амьдралын төвшин, чанарыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тэдэнд зориулсан дэд бүтэц бүрдүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Хувиараа бизнес эрхлэх сонирхолтой тахир дутуу иргэдэд зах зээлийн судалгаа хийх аргачлал, санхүүгийн бүртгэл, тайлан хөтлөх, боловсруулах мэдлэг, менежмент, маркетингийн анхан шатны мэдлэг олгох сургалт зайлшгүй шаардлагатай. Тахир дутуу иргэний мэргэжил эзэмших сургалтыг тухайн хүний эрүүл мэндийн байдал, бэрхшээлийн хэлбэр, чадварыг харгалзан сургалтын ганцаарчилсан хөтөлбөрийн боловсруулж явуулах шаардлагатай болно. 44. ЯДУУРЛЫН АСУУДЛУУД БА ЯДУУРЛЫН СУДАЛГААНЫ НЭГЖИЙН МЭДЭЭЛЭЛ Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Үндэсний Статистикийн Хороо ҮСХ. 2004 он Зорилго: Ядуурлын тухай ойлголт, түүнийг тодорхойлох хандлагууд, хэмжүүр. Дүгнэлт, зөвлөмж: 2000 оны хүн ам, орон сууцны тооллогоор гэр бүлийн бизнест цалингүй оролцогч эрэгтэйчүүд 59,0 мянга байхад эмэгтэйчүүд 138,5 мянга буюу 2,3 дахин олон бөгөөд ажил эрхэлж байсан нийт хүний 17,8 хувьтай тэнцэх тооны эмэгтэйчүүд ямар нэгэн цалин хөлсгүйгээр гэр бүлийн бизнес мал аж ахуйд ажилдаг байна, мөн ажил эрхэлж буй эрэгтэйчүүдийн сарын дундаж цалин эмэгтэйчүүдийнхнээс байнга илүү, түүний зөрүү нь нэмэгдэж ирсэн. 45. МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Монголын хүн ам ба Хөгжил Нийгэмлэг, Хүн амын сургалт судалгааны төв, НҮБ-ын Хүн Ам Сан. 2008 он Зорилго: Сумуудын ажил эрхлэлтийн байдлыг салбараар нь авч үзэх. Дүгнэлт, зөвлөмж: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар Сумдын ажиллагсдын ихэнх хувийг малчид эзэлж байна, 2005 онд ихэнх сумын хувьд ажил эрхлэлт өндөр түвшинд байсна 2006 оноос буурах хандлага илэрч байна. Хөдөө орон нутагт ажиллагсдын 70 орчим хувь нь тусгай дунд боловсролтой 20 хувь нь дээд боловсролтой, харин 6 хувь нь бүрэн дунд боловсролтой, 4 хувь нь бага боловсролтой байна. Завхан аймгийн ажилгүйдлийн түвшин 4.4 хувьтай байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw