[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 254 Байгууллагууд хүний нөөцийн төлөвлөлтөндөө цагийн ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх талаар өөрчлөлт оруулах эсэхийг нь судлахад 32.3% нь оруулна гэж хариулсан цагийн ажилын байрны эрэлт нэмэгдэж буйг илтгэж байна. Ажлын байранд дадлагажиж буй оюутны хөдөлмөрийн хөлсний хэмжээг байгууллагууд оюутантай харилцан тохиролцсоны үндсэн дээр эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан цалинг тогтоож байна. Ажил олгогчдоос оюутан залууст тавигдах гол шаардлага нь хариуцлага хүлээх чадвар ба харилцааны соёл. Ажлын байр нэмэгдүүлэх талаар Байгууллагууд цагийн ажлын байрыг дэмждэг ба шинээр ажлын байр бий болгож байна. Ихэнхи байгууллагуудад байнгын орон тооны ажилтан авч ажиллуулах шаардлагагүй ажлын байр гардаг. Дийлэнх байгууллага нь шинээр цагийн ажилын байр бий болгож байгаа нь цагийн ажлын байрны эрэлт нэмэгдэж оюутан залуус чөлөөт цагаараа ажиллах боломжтой болж байна. Ихэнх байгууллагууд цагийн ажлын тогтоосон хэмжээ мөн тохиролцон дадлагажиж буй оюутны хөлсөө тогтоодог байна. Ихэнх цагийн ажлын байр сар буюу түүнээс дээш хугацаанд гардаг байна. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДААС ХИЙСЭН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ 42. МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН АЖИЛ ЭРХЛЭЛТ 2002 онд Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Монголын хүн ам ба Хөгжил нийгэмлэг, Хүн амын сургалт судалгааны төв, НҮБ-ын Хүн амын сан, Зохистой хөгжлийн жендер төвтэй хамтран хийсэн. Б.Даваахүү ҮСГ-ын Хүн ам, нийгмийн статистикийн газрын ахлах мэргэжилтэн. 2002 он Зорилго: Энэхүү судалгаанд Монгол Улсын хүн амын чухам хэдэн хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа, ажиллах хүч буюу эдийн засгийн идэвхитэй хүн ам, ажил эрхэлдэг хүн ам буюу ажиллагсад, ажилгүйчүүд, ажил эрхлээгүй хүн амын тоо хэд байгаа, хүн ам зүйн ачаалал, ажиллах хүчний хөдөлмөр оролцоо, ажил эрхлэлт, ажилгүйдлийн түвшин ямар байгааг харуулж, ажиллах хүчин, ажилгүйдлийн түвшний нийт эдийн засаг, үйлдвэрлэлийн түвшинд нөлөөлөлх нөлөөллийг тооцож, үнэлэлт дүгнэлт өгөхийг зорилоо. Энэ судалгааны гол зорилго нь: эдийн засгийн идэвхитэй хүн амыг тодорхойлж, түүнээсээ ажиллах хүчний хөдөлмөр оролцооны түвшин, ажил эрхлэлтийн түвшин, ажилгүйдлийн түвшинг тооцож олон улсын түвшинтэй зэрэгцүүлэхэд оршино. Дүгнэлт, зөвлөмж: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар Аливаа улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийнх нь аж байдал, амьжиргааны ерөнхий түвшин нь хүн амынхаа ажил эрхлэлтийн түвшинтэй зохих ёсоор холбоотой байдаг нь харагдаж байна. Өндөр боловсролтой, ажиллах ур чадвартай ажиллах хүч бол тухайн улс орны хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл бөгөөд тухайн орны ажиллах хүч, ажил эрхлэлтийн байдал нь хүн амын насны бүтцээс шууд хамааралтай байдаг байна. Ажиллагсдын хүйсийн бүтцийг харахад эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт 2002 оны байдлаар эрэгтэйчүүдийнхтэй бараг адил юм. Нийт ажиллагсдын 44.9 хувь нь хөдөө аж ахуйн, 11.4 хувь нь аж үйлдвэрийн, 12 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт ажиллаж байсан байна. Эрүүл мэнд, боловсрол, зочид буудал, зоогийн газар, худалдаа боловсруулах үйлдвэрт эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин өндөр байхад уул уурхай, цахилгаан эрчим хүч, дулаан үйлдвэрлэл, усан хангамж, тээвэр холбоо, барилга, батлан хамгаалахын салбарт эрэгтэйчүүдийн эзлэх хувь харьцангуй өндөр байна. Ажлын байр нэмэгдүүлэх талаар Хүн ам зүйн ачаалал хэт өндөр байх нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх улмаар ард түмний аж байдлыг дээшлүүлэхэд зарим сөрөг нөлөөтэй байдаг тул аливаа улс орны хүн ам зүйн бодлогын гол асуудлуудын нэг нь энэхүү ачааллыг зохицуулах явдал байдаг. Ажиллах хүчний хөдөлмөр оролцооны түвшинг хүйс, насны бүлгээр нь авч үзэхэд: 16-25 насанд эмэгтэйчүүдийн түвшин эрэгтэйчүүдийн-хээс ихээхэн доогуур байгаа нь энэ насны эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс харьцангуй олноороо суралцаж байгаатай холбоотой юм. Нийт тэтгэвэрт гарсан хүмүүсийн 42.1хувь нь 4 ба түүнээс дээш хүүхэдтэй, 23.4хувь нь ажиллсан жилээрээ, 34.5хувь нь хөдөлмөрийн нөхцөл болон цэргийн байгууллагад ажиллсан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw