[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 253 болгох Залуучуудын амьдралын болон хөдөлмөрийн чиглэлийг олгох анхан, дунд, дээд шатны сургалтын байгууллагаар бэлтгүүлэх оновчтой бүтэц, үндэслэлийн тогтолцоог бий болгох Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, ирээдүйтэй мэргэжлийн боловсрол олгох Залуучууд ажилгүй иргэд, сургалтын байгууллага, ажил олгогчид тогтмол мэдээлэл өгөх Мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ судалгаатай байх Сургалтын байгууллага, ажил олгогчийн ажлыг уялдуулан суралцагчдыг дадлагажуулж, ажлын байран дахь сургалтанд хамруулснаар ажлын байраар хангах нөхцлийг бүрдүүлэх Залуучуудын хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, сэдлийг бий болгон өдөөж өгөх Давтан сургалт мэргэжил дээшлүүлэх тогтолцоог хөгжүүлэх Мэргэжил сонголтын урамшуулал бий болгох. Ажлын байр нэмэгдүүлэх талаар Мэргэжилтэй боловсон хүчний ажил эрхлэлтийн байдалд хийсэн судалгаагаар эдийн засгийн хөгжилд нийцсэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон хүчнээр хангаж байгаа бэрхшээл нь: Ажиллах хүчний хэрэгцээ тодорхойгүй Сургалтын байгууллагуудад сургах захиалгыг шаардлагатай мэргэжлээр нь бус тоогоор өгдгөөс хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн хэрэгцээнд тохирдоггүй Ажлын хөлс хэт бага Мэргэжилтэй боловсон хүчний өрсөлдөх, хөрвөх, ур чадварын түвшин хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангадаггүй Залуучууд залхуурах бэлэнчлэх сэтгэлгээнд автах хандалга бий болсон. 40. ИРГЭДИЙН АМЖИРГААНЫ ТҮВШИН ТОГТООХ АРГАЧЛАЛ, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙН ТАЛААРХИ СУДАЛГАА Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Нийслэийн хөдөлмөр хамгааллын газар. 2008 он Зорилго: МУ-ын “Нийгмийн халамжийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлд “нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай хүнийг нийгмийн халамжинд хамруулахаар тодорхойлох шийдвэр гаргах үүрэг бүхий “Амжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл сум, хооронд ажиллуулах” тухай заалт засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодод хэрхэн хэрэгжиж байгаа, хэрэгжүүлэхэд ололттой ба дутагдалтай асуудлыг судалгаагаар гаргахыг зорьсон. Дүгнэлт, зөвлөмж: Амжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг асуудлын ихэнхи 71% нь асаргаанд хамрагдах иргэний хүсэлт байдаг. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа гол шалтгаан нь амжиргааны түвшин тогтоох аргачлал боловсронгуй бус Амжиргааг дэмжих зөвлөлийн ажлыг сайжруулах шаардлагатай гэж иргэд үздэг Амжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар орох иргэнийг өөрийн хүсэлтээр нь сонгоход иргэд, хэсгийн ахлагчийн санал нийлсэн боловч, зөвлөлөөс санал нийлэхгүй байна. Амжиргааг дэмжих зөвлөийн талаар иргэдэд мэдээлэл муу хүрдэг, сургалт сурталчилгаа сул байдаг. Амжиргааг дэмжих зөвлөлийн ажилд иргэдийн 90% орчим нь дунд муу гэсэн үнэлгээ өгсөн байна. 41. ЦАГИЙН АЖЛЫН БАЙРНЫ ЭРЭЛТИЙН СУДАЛГАА Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Нийслэлийн хөдөлмөрийн газар. 2009 он Дүгнэлт, зөвлөмж: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар Цагийн ажлын байрны цагийн хөлс нь 800-1200 төгрөгийн хооронд байвал хамгийн тохиромжтойг харуулж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw