[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 252 бодит байдлыг илэрхийлж чадахгүй байна. Нийгмийн эмзэг байдал, ядуурлыг бууруулахад тогтвортой орлогыг бий болгох ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн стратеги чухал байгаагийн дээр иргэд бизнес эрхэлж орлогоо өсгөхөд чиглэсэн боломжийг нэмэгдүүлэх үүнд төрийн зүгээс хууль эрх зүйн болон үйл ажиллагаагаа эрхлэн явуулах таатай нөхцөлийг хангахад нэн тэргүүнд анхааран ажиллах шаардлагатай байна. 37. ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ БА НИЙГМИЙН ЭМЗЭГ БҮЛЭГ Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимийн судлаачдын баг. 2009 он Зорилго: Нийгмийн эмзэг бүлэгт үзүүлж буй хямралын нөлөө, нийгмийн хамгааллын бодлого, түүний үр дүн, цаашдын хандлагыг тодорхойлох Дүгнэлт, зөвлөмж: Ядуурлыг бууруулах талаар Ядуурлыг бууруулах бодлогыг эдийн засгийн өсөлттэй нягт уялдуулсан бодлогын стратеги боловсруулж, түүнийгээ мөрдлөг болгон ажиллах шаардлагатай байна. Монголын өрхүүдийн ядуурах эмзэг байдлын судалгааг үндэсний хэмжээнд хийх шаардлагатай байгаа бөгөөд ийм судалгааг хийснээр ядуурлыг бууруулах, ядуурлаас урьдчилан сэргийлэх бодлогыг оновчтой, боловсронгуй болгоход ач холбогдолтой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар Дэлхийн санхүүгийн хямралын улмаас 2008 оны 11 дүгээр сараас 2009 оны 6 дугаар сарын хооронд Монголын хөдөлмөрийн зах зээл дээр бүртгэлтэй ажилгүйчүүд огцом нэмэгдэж, албан ёсны секторт шинээр ажилд авах нь зогсонги байдалд орж, гадаад улс орон дахь эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс шалтгаалан гадаад руу шилжих ажиллах хүчний хөдөлгөөн бууран, ажиллагсад гадаадаас буцаж ирэх, гадаадад ажиллагсдаас ирэх мөнгөн гуйвуулгын хэмжээ багассан зэрэг байдлаар хямарлын нөлөө илэрсэн. Эмзэг байдал, ядуурлыг бууруулах аливаа арга хэмжээний богино хугацаанд үзүүлэх нөлөө сул, харин дунд болон урт хугацаанд тогтвортой хэрэгжиж байж үр дүнгээ өгдөг болохыг онцлон тэмдэглэж байна. 38. УЛААНБААТАР ХОТЫН ЯДУУРАЛ ИХТЭЙ ХОРООДЫН ИРГЭДИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИН, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААР ЯВУУЛСАН СУДАЛГАА Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Нийслэлийн хөдөлмөр хамгаалалын газар. Б.Батбаатар, Ш.Галсан-дулам. 2006 он Зорилго: Энэхүү судалгаагаар амьжиргааны түвшин тогтоох аргачлал яагаад шаардлага хангахгүй байгаа, чухам ямар үзүүлэлтээр, ямар асуултаар авч үзснээс болохгүй байгааг судлан шинжлэх, санал гаргахаар зорьсон. Дүгнэлт, зөвлөмж: Хөдөлмөр зуучлалын байгууллагууд болон бүх төрлийн сургалтын аж ахуйн нэгж байгууллагын уялдаа холбоог сайжруулж иргэдийг хөдөлмөр эрхлэх суурь ур чадвар болон мэргэжлийн чадвар эзэмшүүлэхэд анхаарах Нийслэлийн дагуул гэр хорооллыг бий болгох замаар хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэдийн амьдралын туршлагад тулгуурлан өрхийн аж ахуй эрхлэх боломжийг бүрлүүлэх. 39. ИХ ДЭЭД БОЛОН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬ ТӨГСӨГЧ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ХАНГАЛТЫН СУДАЛГАА Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Нийслэлийн хөдөлмөр хамгаалалын газар. Б.Батбаатар, Ш.Галсандулам. 2008 он Зорилго: Мэргэжилтэй боловсон хүчин ажлын байраар хэрхэн хангагдаж байгаа, эзэмшсэн мэргэжил нь тухайн салбартаа аль зэрэг хэрэгцээтэй байгаа, хөдөлмөрийн зах зээлийг эрэлтийг хангаж байгаа эсэхэд Тандалт хийхэд энэ судалгааны зорилго оршино. Дүгнэлт, зөвлөмж: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Төрөөс хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар нэгдсэн бодлого хэрэгжүүлэхэд анхаарах Үүнд: Салбарын болон ажил олгогчийн ажиллах хүчний хэрэгцээг тодорхойлох систем бий
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw