[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 251 34. ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН БАЙДАЛ Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: УИХ-ын дэргэдэх бодлогын шинжилгээний Төв. 2007 он Зорилго: Их, дээд сургууль төгсөгчдийн ажил эрхлэлтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, санал, зөвлөмж боловсруулах Дүгнэлт, зөвлөмж: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар ИДС төгсөгчдийн ажил мэргэжлийн чадварыг дээшлүүлэх Дээд боловсролын тогтолцоог зах зээлийн шаардлагад нийцүүлэн эрс шинэчлэх “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Үндэсний хөтөлбөр”-т суурилсан “Их, дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг боловсруулан, батлаж хэрэгжүүлэх ИДС-иар эзэмшүүлэх мэргэжлийн бүтцийг өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөгөөтэй зохицуулах Ажлын байр нэмэгдүүлэх талаар Төгсөгчдийг ажлын байраар хангах талаархи Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг шинэ шатанд гаргах Төгсөгчдийн ажил эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэж чадсан гадаад улс орнуудын туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн бүтээлчээр хэрэглэх. 35. МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧИН БЭЛТГЭХ АСУУДЛЫН ТАЛААРХи МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВҮҮДИЙН БАЙДАЛД ХИЙХ ШИНЖЛЭЛ Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: УИХ-ын дэргэдэх бодлогын шинжилгээний Төв. 2007 он Зорилго: Өнөөгийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүд (МСҮТ)-ийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, бодлого хуулийн хэрэгжилтийн явцад тохиолдож буй тулгамдсан асуудлуудыг тодруулах, энэ талаар цаашид хэрэгжүүлэх бодлогын болон эрх зүйн шинэтгэлийн явц, үр дүнгийн талаар санал зөвлөмж боловсруулан гаргах. Дүгнэлт, зөвлөмж: МСҮТ-үүдийг нэгдсэн удирдлагаар хангаж, мэргэжлийн боловсролын асуудлыг Боловсролын яам гартаа авч, мэргэжлийн сургалтын заах арга зүйн төвийн чадамж, эрх мэдлийг нэмэгдүүлэх. Мэргэжлийн сургалтаар олгож буй ажил, мэргэжлийн ангилалыг хөдөлмөрийн зах, зээлийн эрэлтэд нийцүүлэн шинэчлэхийн зэрэгцээ, аль мэргэжлээр ямар сургууль илүү чанартай, нарийн мэргэжил олгох боломжтой талаар шалгуур тогтоож, зарим мэргэжлийг тодорхой МСҮТ-үүд дээр төвлөрүүлэн (тэргүүлэх чиглэл болгон) олгодог тогтолцоо бий болгох мэргэжлийн индекс, зөвшөөрлийн журмыг шинэчлэх. МСҮТ-ийн багш нарын хөдөлмөрийн онцлогт нийцсэн цалин, урамшуулал, ажлын үнэлгээний өвөрмөц тогтолцоог бий болгох. 36. ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ БА НИЙГМИЙН ЭМЗЭГ БҮЛЭГ Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимийн судлаачдын баг. 2009 он Зорилго: Дэлхийн эдийн засгийн хямрал хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа байдлыг тандах. Дүгнэлт, зөвлөмж: Ажил эрхлэлтийг дэмжсэнээр ядуурлыг бууруулах. Хотын ядуурлыг бууруулахад гэр хороололд ядуурал, ажилгүйдэл өндөр байгаад үндэслэн гэр хорооллын ядуучуудыг зорилтот бүлэг болгон сонгон авч цогц арга хэмжээг бодлогод тусгаж хэрэгжүүлэх шаардлагатай юм. Хөдөөд ядуурлыг бууруулах. Хөдөө аж ахуйн салбарт бүтээмжийг нэмэгдүүлэх, сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлэх, улмаар хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж ажиллагсдын чадвар чадавхийг сайжруулах шаардлагатай байна. Ажлын байр нэмэгдүүлэх Хямралын улмаас бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх, ажлын байрны захиалга буурах, ажиллах хүчний гадаад руу шилжих хөдөлгөөн буурах, эсрэгээр гадаадаас буцаж ирэх, гадаадад ажиллагсдаас ирэх мөнгөн гуйвуулгын хэмжээ багасах зэрэг байдлаар нөлөөлж байна. Албан ёсны ажилгүйдлийн түвшинг тооцож байгаа өнөөгийн аргачлал нь зөвхөн бүртгүүлсэн ажилгүйчүүдийн хувьд тооцогдддог учраас хөдөлмөрийн зах зээлийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw