[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 250 Шилжигчид шилжих хөдөлгөөнд оролцоогүй хүн амтай адил боломжтой нь харагдаж байгаа бөгөөд тэдний гол бэрхшээл нь мэргэжил, боловсролын байдлаараа шилжигч бус хүн амынхаас бага зэрэг дутмаг байгаа явдал юм. Шилжих хөдөлгөөнийг бууруулахын тулд орон нутагт хүн амын эдийн засгийн байдал болон боловсролын чанарыг сайжруулах асуудал хамгийн чухал юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар Анхаарал хандуулах зорилтот бүлэг нь өрхийн олон гишүүдтэй гэр хорооллын өрхүүд байна. Мөн өрхийн тэргүүлэгч нь бүрэн бус дунд боловсролтой өрхүүдэд анхаарах нь зүйтэй. Засгийн газраас гэр хороололд амьдарч буй хүн амд зориулан “нэг өрөө сууц”-ны барилга бариулах ажлыг зохион байгуулж болох юм. Хүн амын орлогын түвшинг дээшлүүлэх үндсэн хөшүүрэг бол ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх явдал юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийг гэр хороололд оршин суугчдад түлхүү хандуулах, ялангуяа, албан бус секторыг зүй зохистой зохион байгуулах нь зүйтэй. Гэр бүлийн хөгжлийг дэмжсэн хөдөлгөөн, ухуулга сурталчилгааны ажлыг өрнүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, Хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөнийг сааруулахын тулд хөдөө, орон нутгийн амьдралын нөхцлийг сайжруулах, амьдрах сонирхлыг татах хөдөөгийн хөгжлийн нарийн төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. 33. ДУНД ОРЛОГОТОЙ ХҮМҮҮСИЙГ ЭМЗЭГ БҮЛГИЙН ЭГНЭЭНД ОРОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМУУД Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Санхүү, эдийн засгийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ядуурлын судалгаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл. 2004 он Зорилго: Хүн амын дунд орлоготой хэсгийг өнөөгийн нөхцөл байдал, эмзэг байдалд орж болзошгүй нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга замууд, хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлыг судалж, бодлогын зөвлөмж боловсруулах. Дүгнэлт, зөвлөмж: Судалгаанаас үзэхэд өнөөгийн дунд орлоготны эмзэг хэсэгт Улаанбаатар хотод: Социализмын үед үйлдвэрлэл, ажил мэргэжил, амьдралын тодорхой туршлага хуримтлуулсан, зохих түвшиний мэргэжил, мэргэшил, боловсролтой, одоо нас нь нилээд хэвийсэн буюу 45-55 орчим насны албан хаагчид, мэргэжилтнүүд, тэтгэврийн хүмүүс; Төрийн захиргааны болон төсвийн байгууллагууд (эмч сувилагчид, бүх шатны сургуулийн багш ажилтнууд, төрийн захиргааны байгууллагын ажилтан, мэргэжилтнүүд, хүчний байгууллагуудад ажиллагчид, армийн ажилтан, цагдаа г.м)-ын бага, дунд тушаалын ажилтан, албан хаагчид; Хувийн хэвшлийн байгууллагууд, албан бус хэвшилд ажиллагч бага дунд тушаалынхан, хөлсний ажилчид; Сургууль төгсөөд дөнгөж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байгаа залуучууд; жижиг бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид; 1990-ээд оноос хойшхи хугацаанд Засгийн газраас ядуурлыг бууруулж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр баримталж ирсэн бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хөтөлбөр төслүүд нь манай орны хүн амын ядуурлыг бууруулж, дунд орлоготны эгнээг өргөжүүлэхэд зохих нөлөө үзүүлсэн ч үр дүн нь төдийлөн хангалттай бус байна. Монгол улсын дунд орлоготны амьжиргааны түвшинг дээшлүүлэх үндсэн зорилго, стратегийг тодорхойлон хэрэгжүүлэх; Бүсүүдийн дунд орлоготны амьжиргааны түвшин, ахуй амьдралын нөхцөл байдал харилцан адилгүй байгаатай холбогдуулан уг бодлогод бүсийн давуу тал онцлогийг тусгах, Хөдөөгөөс хот суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрчимжиж, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд зарим талаар сөрөг нөлөө үзүүлэх түвшинд нэгэнт хүрээд байгаа өнөөгийн нөхцөлд хот, хөдөөгийн хөгжлийн түвшинг ойртуулах, хөдөө орон нутагт хөгжлийн таатай орчинг бүрдүүлэхэд түлхүү анхаарах, хотоос хөдөө рүү чиглэсэн шилжилтийг бүх талаар урамшуулан дэмжих;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw