Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 249 29. МОНГОЛ ДАХЬ ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР, ЗАЛУУЧУУДЫН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН ОЙЛГОХУЙ Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага (ОУХБ). 2009 он НҮБ-ын Хүүхдийн сан /НҮБХС/, Дэлхийн Банкны хамтран хэрэгжүүлж буй Хүүхдийн хөдөлмөрийг ойлгохуй сэдэвт хөтөлбөрийн тайлан 2009 оны 12 дугаар сар Б.Дарьханд-НҮБХС-ийн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн, Н.Монголмаа-ОУХБ-ын Үндсэний хөтөлбөрийн зохицуулагч, Ж.Азжаргал-Хөтөлбөрийн ажилтан. Зорилго: Хөдөө орон нутагт хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг өөрчлөхийн тулд энэ салбарыг зөвхөн малчин айл өрхийн амьдралыг залгуулах хэмжээнд биш илүү ашиг орлоготой үйлдвэрлэл болгон хөгжүүлэхэд улс төрийн болон эдийн засгийн дэмжлэг шаардлагатайг харуулахад оршино. Дүгнэлт, зөвлөмж: Тайланд дурьдсанаар 2006 оны байдлаар Монголд 7-14 насны 36000 хүүхэд хөдөлмөр эрхэлж байсан. Энэ нь мөн насны нийт хүүхдийн 10 хувьтай тэнцэж байгаа юм. 2002-2003 онд энэ үзүүлэлт 7 хувьтай байжээ. Хөдөлмөр эрхэлж буй 5-14 насны хүүхдүүдийн 90 гаруй хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 5 орчим хувь нь үйлчилгээний салбарт, 1 хүрэхгүй хувь нь үйлдвэрлэл дээр ажиллаж байна. 30. ХҮН АМЫН ТООЛЛОГЫН ТОО МЭДЭЭЛЭЛД СУУРИЛСАН ЯДУУРЛЫН ЗУРАГЛАЛ Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр НҮБХХ, Үндэсний Статистикийн Хороо ҮСХ. 2009 он Зорилго: Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны тооллого, 2002/2003 оны амжиргааны түвшний судалгааны тоо мэдээллийг ашиглан хийсэн ядуурлын зураглалын гол үр дүнг үзүүлэх, ядуурлын үзүүлэлтүүдийг тухайн улсын засаг захиргааны буюу суурьшлын хамгийн доод боломжит түвшинд тооцож болох бөгөөд монгол улсын тухайд аймаг, сумын түвшинд тооцох. Дүгнэлт, зөвлөмж: Ядуурлын үзүүлэлтүүдийн тооцооны найдвартай байдлыг хамгийн дээд түвшинд байлгах үүднээс амжиргааны түвшины судалгааны тоо мэдээллийн төлөөлөх чадвар сайн байх засаг захиргааны буюу суурьшлийн хамгийн доод түвшинд загварчлал ашигласан бөгөөд түүвэрлэлтийн загвартаа Улаанбаатар, Аймгийн төв, Сумын төв, хөдөө гэсэн суурьшлын дөрвөн шатлалттай, өрхийн түвшингийн зарлагын загварыг амжиргааны түвшний судалгаа, хүн ам, орон сууцны тооллогын аль алинд нь байгаа ижил үзүүлэлтүүдийг ашиглан суурьшлийн шатлал бүрээр хийгдсэн. 31. МОНГОЛ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ӨСГӨХТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААНТАЙ АСУУДЛУУД Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO). 2010 он Зорилго: Монгол Улсын эдийн засгийн хөгжилд судалгаа дүгнэлт хийж хөдөлмөр эрхлэлтийн тоог өсгөх. Дүгнэлт, зөвлөмж: Макро эдийн засгийн бодлого, Аж ахуй нэгж болон аж ахуй эрхлэгч нарт тогтсон нийтлэг хэв маяг, дүрэм журам Эдийн засагт оролцогчдийн ерөнхий орчин Шаардлага хангасан боловсрол мэдлэг, ур чадвартай хүний нөөцийн хомсдол зэрэг нь хөдөлмөр эрхлэлтийн тоог нэмэхэд хүндрэлтэй байна. 32. УЛААНБААТАР ХОТЫН ЯДУУРАЛ БА ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Санхүү, эдийн засгийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн ам сургалт, судалгааны төв. 2004 он Зорилго: Улаанбаатар хотын хүн амын амьжиргааны түвшинг орлого, хэрэглээнд үндэслэн тооцож, ядуурал, шилжих хөдөлгөөний асуудлыг цогц байдлаар судлах. Дүгнэлт, зөвлөмж:  Шилжин ирэгчдийн дийлэнх нь ажил эрхлэх, амьжиргаагаа дээшлүүлэх, суралцах болон зах зээлд ойртох зорилгоор шилжин иржээ. Шилжин ирсний дараа ажил эрхлэх, амьжиргаагаа дээшлүүлэх болон зах зээлд ойртох гэсэн зорилгууд нь биелж байгаа боловч боловсролын байдалд нь ахиц гарсангүй.  Шилжигчид нь шилжих хөдөлгөөнд оролцсон учраас ядуу байгаа биш, тухайлбал, боловсролын түвшин доогуур байгаагаас ядууралд өртөж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw