[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 248 45-аас дээш насны иргэ дийн хөдөлмөр эрхлэлтийн талаар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага болон олон улсын бусад байгууллагуудаас гаргасан шийдвэр, чиглэл, зөвлөмж зэрэг албан ёсны баримт бичгүүдэд тулгуурлан харьцуулалт, тойм судалгаа, шинжилгээ Зорилго: Энэ хүү судалгаанд “45-аас дээш насны иргэ д”-ийн хөдөлмөр эрхл элтийн асуудлыг судалсан. Олон улсын түвшинд ахимаг насны ажиллагчид (“Older workers”) г эсэн нэр томьёо хэрэглэгддэг бөгөөд үүнд хамруулах насны хязгаар улс орон бүрт өөр өөр онцлогтой байдаг байна. Ахимаг насны ажиллагсдад хамруулах насны д ээд хязгаар нь тухайн улсын ажиллагсдын өндөр насны тэтгэвэрт гарах нас байдаг бол доод хязгаар нь 40, 45, 50, 55 г эх м эт янз бүр байдаг байна. 45-аас дээш нас монгол хүний хувьд хөдөлмөрийн идэвхитэй үе боловч т эд хөдөлмөр эрхлэх үедээ ноцтой бэрхшээлтэй тулгарсаар байна. Хэдийгээр 45 ба түүнээс дээш насныхны ажилгүйдлийн түвшин бусад насны бүлгийнхнээс доогуур байгаа бөгөөд жилээс жилд буурч байна. Энэ судалгаанд ахимаг насны иргэ дийн хөдөлмөр эрхлэлтийн талаар ОУХБ болон бусад оронд хийсэн судалгаануудын аргачлал, туршлага, арга зүйн хандлагыг харгалзан үзэж, түүнийг Монгол Улсын 45-аас дээш насны иргэ дийн хөдөлмөр эрхлэлтийг д эмжих хууль тогтоомж, баримт бичиг, бодлого, хөтөлбөр боловсруулах тулгуур материал байдлаар боловсруулах зорилго тавьсан болно. Дүгнэлт, зөвлөмж: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Нас ахисан ажиллагчсдад зориулсан таван жилийн хугацаатай Үндэсний Хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлдэг Финландын туршлага; Герман, Дани, Нидерланд, Ирландын ажил олгогчдын нийгэмлэгүүдийн хамтарсан “Ахимаг нас” хэмээх төсөл; Насан туршийн мэргэжлийн сургалтыг дэмжих зорилготой Германы Засгийн газар ажил олгогчдын байгууллагууд болон үйлдвэрчний эвлэлүүдийн “Ажлын байрны төлөө Эвсэл”; Японы гурван “багана”-т бодлого, хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах буюу Тэйнэн хууль (Бүтэн нэр нь “Ахимаг насны хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах тухай хууль”), Хүний Мөнгөн Нөөцийн Төвүүд (Silver Numan Resources Centers); Нидерландын “тэтгэврийн өмнөх” тогтолцоо, ажил олгогчдын нийгэмлэгүүд, үйлдвэрчний эвлэлүүд, хүн амын цөөнхийн бүлэг, ахмадын байгууллагын төлөөлөгчид, судлаачид, парламентын гишүүд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид орсон “Ахимаг насны ажиллагчдын асуудлыг шийдвэрлэх бүлэг”, Нидерландын Үйлдвэ рчний Эвлэлүүдийн Холбооны “Getting Older While Working” х эмээх илтг эл; Их Британийн “Хялбар дөхөм, Аюулгүй байдал, Сонголт: Өндөр насны тэтгэвэрт гарахын тулд ажиллаж хадгалах нь” хэмээх баримт бичиг (“Ногоон ном”), Ялгаварлан гадуурхахын эсрэг хууль тогтоомж-2006; АНУ-ын Хөдөлмөр эрхлэлт дэх Насаар Ялгаварлан гадуурхалтын тухай хууль (Age Discrimination in Employment Act - ADEA), Хөдөлмөр Эрхлэлтийн Адил Тэгш Боломжийн Комисс, Ахимаг насныхны Үйлчилгээ, Хөдөлмөр эрхлэлтийн Хөтөлбөр (Senior Community Service Employment Program-“SCSEP”), Ахимаг Насны Ажиллагчдын Байгаль Орчныг Хамгаалах Хөдөлмөр Эрхлэлтийн Хөтөлбөр, АНУ-ын Хөдөлмөрийн яамны 21 дүгээр зууны ажиллах хүчний Газар (Office of the 21st Century Work Force). 28. ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА ТӨСӨЛ Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Дэлхийн банк. 2007 он Зорилго: Сүүлийн үеийн өрхийн судалгаагаар 2002 онд ядуурал 36 хувь болж 1998 онд 43 хувь байснаас буурчээ. Энэ хандлага 2002 оноос хойш үргэлжлэх буюу 2055 онд ядуурлын хэмжээ 32 хувь болох магадлалтай бөгөөд хөдөөд ядуурлын илрэл илүү их буюу 43 хувь (хотод 30 хувь) байна. Нүүдлийн малчин өрхүүд ядуучуудын дийлэнхийг эзэлж байгаа төдийгүй боловсролын түвшин бага байна. Дүгнэлт, зөвлөмж: Төсвийн төвлөрлийг сааруулахыг дэмжсэн бүтцийн өөрчлөлтүүд нь цаг хугацаа болон төр, засгийн бүх түвшний дэмжлэг чармайлт их шаардана. Төслийн хүрээнд санхүүгийн үйлчилгээ ерөнхийдөө өргөжсөн хэдий ч зээл авах боломж хүн амын зарим хэсгийн хувьд хязгаарлагдмал байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw