Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 247 ажилгүйдлийн холбогдолтой үзүүлэлтүүдийг бүс нутаг, хот, хөдөө, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, ажил мэргэжлийн ангилал, ажил эрхлэлтийн байдлаар улирлын нөлөөллийг тусган тооцох. Дүгнэлт, зөвлөмж: Олон улсын нийтлэг тодорхойлолт, арга зүйг ашиглан хүн амын эдийн засгийн идэвхийг сүүлийн 7 хоногийн буюу тухайн үеийн, сүүлийн 12 сараар буюу байнгын идэвхийн аргачлалаар тооцдог байна. 24. МОНГОЛ УЛС ДАХЬ ЯДУУРЛЫН ДҮР ТӨРХ (Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2007-2008 оны үр дүн) Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: МУ-ын ҮСХ, Дэлхийн банк. 2007 оны 7 сараас эхлүүлсэн. 2009 он Зорилго: Сүүлийн таван жилд ядуурлын байдал хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харах, хүн амын өнөөгийн амьжиргааны түвшинг үнэлэх, ядуурлыг бууруулах цаашдын үйл ажиллагаанд тулгарах сорилтуудын талаар бодлого боловсруулагчдад мэдээлэл өгөх. Дүгнэлт, зөвлөмж: Ядуурлын өнөөгийн түвшин болон сүүлийн таван жилд гарсан өөрчлөлтүүдийг, хүн амын хэрэглээний хэв шинжийг шалган үзэж ядуурал нь өрхийн тэргүүний шинж байдал, өрхийн эзэмшиж буй хөрөнгө, амьдарч буй сууцны төрөл, болон хүн амын авч буй нийгмийн хамгаалалтай хэрхэн холбогдож буйг харуулж ядуурлын дүр төрхийг дэлгэрэнгүйгээр харуулсан байна. Ажил эрхэлж байгаа мөртлөө ядуу амьдралтай хүмүүс, гэр бүлийн нийт ядуучуудад эзлэх хувийн жин 60 гаруй %-тай байгааг анхаарах. 25. ЖЕНДЕРИЙН АСУУДАЛ МОНГОЛ УЛСАД Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банкны тайлан. 2004 он Зорилго: Ядуурлын үр нөлөө эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөрөөр тусдаг гэдгийг даяарчлал улам ойлгуулж байгаа ба нийгэм, эдийн засгийн хөгжлийн олон салбарт байгаа жендерийн зөрүү нь ядуурлыг бууруулах хүчин чармайлтыг сулруулахад хүргэдэг байна. Бодлогын хэрэгжилтийн үр нөлөөний жендерийн зөрүүг багасгаснаар эдийн засгийн өсөлтийг төдийгүй эрх тэгш байх зорилтыг хангах. Дүгнэлт, зөвлөмж: Тодорхой зорилтот бүлэгтэй, жендерийн мэдрэмжтэй хөтөлбөр.  Эмэгтэйчүүдийн цагийн хомсдолоос үүдсэн ядуурал  Хөдөлмөрийн зах зээл дэх жендер дээр суурилсан гажуудал  Албан бус хэвшил дэх эмэгтэйчүүдийн бүтээмжийг дээшлүүлэх,  Эмэгтэйчүүдийн өөрсөддөө туслах байгууллага байгуулах,  Нийгмийн хамгааллын шинэчлэлийг жендерийн мэдрэмжтэй болгох,  Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр,  Жендерийн тэгш байдлыг сайжруулах талаар хуримтлуулсан туршлагаа солилцох 26. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Олон улсын Хөдөлмөрийн Байгууллага, Хүүхдийн Хөдөлмөрийг устгах ОУБ. 2006 он Зорилго: Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшилд хөдөлмөр эрхлэж буй хүүхдийн тоо, тэдний эрхлэж буй хөдөлмөрийн шинж байдал, боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгааг цогц байдлаар судлан судалгааны үндсэн дээр бодлогын зөвлөмж боловсруулахад оршино. Дүгнэлт, зөвлөмж:  Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль сахиулах  Өрхийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, орлогыг тогтворжуулах,  Иргэдийн хандлагыг өөрчлөх, ойлголтыг нэмэгдүүлэх,  Боловсролын үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх. 27. МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ, АЖИЛЛАХ ХҮЧНИЙ БҮТ ЭЦ ДЭХ ӨӨРЧЛӨЛТ, ЧИГ ХАНДЛАГА Ажиллах хүчний оролцооны түвшин судалгаа (тухайн насны бүлэг, хүйс, хот, хөдөөгөөр) 2006-2007 он Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Үндэсний Статисти-кийн газар, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны тоо баримт, мэдээллийг ашигласан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw