[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 245 • ядуу малчин өрхийг малжуулахдаа бэлчээр, худаг, усаар хангагдах боломж олгох, • эрсдэлээс хамгаалах, даван туулах тогтолцоог бүрдүүлэх, • малын чанарыг сайжруулж, өндөр ашиг шимтэй, шилмэл малаар малжуулах, • малчдын боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх сургалт явуулах, • өрхийн нэмэлт орлогын эх үүсвэртэй болгох. 19. АЖИЛЛАХ ХҮЧ ГАДААДАД ГАРГАХ, ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Монгол Улсын Үндэсний Аудитын Газар УИХ-ын саналын дагуу хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан. 2006 он Зорилго: Ажиллах хүч гадаадад гаргаж буй байдал, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч буй байдал, Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журмыг хэрэгжүүлж буй байдал, НХХЯ, гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газар ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах эрх, үүргээ хэрэгжүүлж ажилласан байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөмж гарган холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилт чиглэгдсэн. Дүгнэлт, зөвлөмж: Засгийн газар гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний хувийг тогтоохдоо өөрийн орны ажилгүйдлийн түвшинг харгалзан аль улсын хичнээн иргэнийг авч ажиллуулах шаардлагыг нарийн судалж, тооцоолохгүй байна. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний хувийг тогтоох аргачлалыг боловсронгуй болгох Гадаадын иргэдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох ажилд тавих дотоод хяналтыг сайжруулах Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч буй ААНБ-ын нийт ажиллагсдын тоог тогтоохдоо нийгмийн даатгалын байгууллагатай хамтарч ажиллах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулиудын зөрчилтэй заалтуудыг нэг мөр болгох асуудлыг боловсруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх 20. МОНГОЛЫН ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИЛТГЭЛ 2007 ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ЯДУУРАЛ Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: МУ-ын Засгийн Газар, UNDP, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO), Шведийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг (SIDA) 2007 он Зорилго: Хөдөлмөр эрхлэлтээр дамжуулан ядуурлыг хэрхэн бууруулж болох тухай. Дүгнэлт, зөвлөмж: Төр засгийн бодлого оновчтой байх явдал маш чухал. Төрийн аливаа бодлого, хөтөлбөр дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд багагүй хэмжээний нөлөө үзүүлж, улмаар зохистой ажил хөдөлмөр эрхлэх, хүний хөгжлийг эрчимжүүлэх боломж бүрдэхэд нөлөөлнө. Хөдөлмөр эрхлэлтийг тойрсон бодлогын 14 зөвлөмжүүдийг нэгтгэн гаргасан байна. 1. Хөдөлмөр эрхлэлтийн тухай стратегийг Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын нэг гол бүрэлдэхүүн хэсэг болгох талаар • Эмэгтэйчүүд, залуучуудыг оролцуулан иргэн бүрийг бүтээмж өндөр, зохистой бүрэн хөдөлмөр эрхлэлтээр хангах тухай Үндэсний хөгжлийн бодлого, стратегид тусган, улмаар ядуурлыг бууруулахад чиглэсэн арга хэрэгсэл болгох, • Илүү олон, зохистой ажлын байр, ялангуяа ядуу хүмүүс амьдарч буй газар, нутагт бий болгох, мөн шинээр бий болсон ажлын байранд нийцэхүйц мэдлэг, чадварыг Монголын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд адил тэгшээр олгоход чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн тухай Үндэсний стратеги боловсруулах, • Макро эдийн засгийн болон салбарын бодлого, хөтөлбөрүүд ажлын байр илүү олноор бий болгоход чиглэсэн байхыг баталгаажуулах шаардлагатай. 2. Хүний хөгжилд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар 3. Хөдөлмөрийн зах зээл дэхь ур чадварын эрэлт, нийлүүлэлтийн хоорондын зөрүүг арилгах талаар 4. Архидалтыг багасгах талаар 5. Хөдөлмөрийн зах зээлийн тухай мэдээллийг боловсронгуй болгох талаар 6. Эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар 7. Уул уурхайн салбарыг түшиглэн хөгжих бусад салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэх талаар 8. Хөдөө, орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сумдын эдийн засгийг сэргээн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw