Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 244 19% гэж гарсан нь хөдөөд 12%, хот сууринд 30% тус тус болж байжээ. Үйлдвэрийн газрууд хаагдсан, хөдөө орон нутгаас хүмүүс шилжин суурьших явдал ихэссэнээс шалтгаалан хот суурин газарт ядуурал хамгийн их байна. Зах зээлийн эдийн засагт шаардагдах ур чадварыг олгоход чиглэсэн боловсрол /мэргэжлийн сургалтын салбарт цаашид өөрчлөлт хийж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. 16. АЖИЛЛАХ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ҮНДСЭН ТАЙЛАН Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: МУ-ын Засгийн Газар, НҮБХХ. 2002-2003 он Зорилго: АХС-г ажиллах хүчний улирлын хэлбэлзлийг судлах зорилго тавьсан байна. Дүгнэлт, зөвлөмж: 2002-2003 оны 4 улирлыг хамруулан хоёр шатлалт, санамсаргүй түүврийн аргыг ашиглаж Улаанбаатар хот болон 4 бүс нутгаар (хот, хөдөөгөөр) бүлэглэлт хийж, нийт 9 бүлгээр үр дүнг тооцжээ. 17. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАР ДАХЬ ХАНДИВЛАГЧДЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙН ЗАРЦУУЛАЛТАД ХИЙСЭН ЖЕНДЕРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: Санхүү, эдийн засгийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Жендерийн мэдрэмжтэй төсөв боловсруулах чадавхийг бэхжүүлэх төсөл. 2004 он Зорилго: Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын салбар дахь хандивлагчдын зээл, тусламжийн зарцуулалтад хийсэн жендерийн дүн шинжилгээ хийж, бодлогын зөвлөмж боловсруулах. Дүгнэлт, зөвлөмж: Ядуурлыг бууруулах талаар Сүүлийн жилүүдэд эдийн засгийн байдал тогтворжиж, зарим өсөлт гарч, улмаар ядуурлыг бууруулах нөхцлийг бүрдүүлж байгаа хэдий ч ядуурал буураагүй, энэ талаар авч буй арга хэмжээ мэдэгдэхүйц үр дүн өгөхгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар Монгол улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт харьцангуй өндөр боловч эрэгтэйчүүдийн хэмжээнээс нэлээд доогуур байна. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд НХХЯ-ны харьяалалд бүгд байхгүй байгаагаас үр дүнг нэгтгэн тооцох, судалгаа явуулах, дүгнэлт гаргахад бэрхшээлтэй байгаа тул зээл, тусламжийн төслийг тухайн асуудал хариуцсан яам нь хэрэгжүүлж, гүйцэтгэл, үр дүнг ч тэр яам хариуцдаг байх. 18. МАЛЖУУЛАЛТААР МАЛЧИН ӨРХҮҮДИЙН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЖ, АМЬЖИРГААГ БАТАЛГААЖУУЛАХ СТРАТЕГИЙН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ НЬ Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: МУ-ын ЗГ, UNDP, Санхүү эдийн засгийн яам ядуурлын судалгааны нэгж (НҮБ-ын ХХ/ШОУХА “Ядуурлын Судалгаа, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих”, МОН(01) Ю01 төсөл. 2004 он Зорилго: Сүүлийн жилүүдэд дараалан болсон ган, зуд болон нийгмийн бусад олон хүчин зүйлүүдээс шалтгаалж малгүй болсон малчин өрхүүдийг малжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнг судлаж, цаашид тэдний амьдралыг дээшлүүлэх арга зам, малжуулах арга, хэлбэрийг тодорхойлсон зөвлөмж гаргах. Дүгнэлт, зөвлөмж: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар. Малжуулалтын үр дүнд ядуу малчин өрхийн малын тоо, бүтээмж, өрхийн орлого, хэрэглээ, хөрөнгө нэмэгдэж, цөөн малтай өрхийн тоог бууруулж, ядуурлыг арилгахад нөлөөлсөн тул Монголд явуулсан малжуулах арга хэмжээ нь малчдын амьжиргааг сайжруулахад чиглэгдсэн чухал арга хэмжээ болжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн малжуулах арга хэмжээнүүд нь зохион байгуулсан арга хэлбэр, хугацаа, малчин өрхийн сонголт зэрэг менежментийн алдаанаас болж, олон тохиолдолд хүлээсэн үр дүнд хүрээгүй байна. Малжуулах арга хэмжээг боловсронгуй болгохын тулд малжуулах өрхийг зөв сонгон шалгаруулах, өрхийн хэрэгцээг харгалзан өгөх малын тоог оновчтой тогтоох, сайн чанарын буюу өндөр ашиг шимийн малаар малжуулах зэрэг асуудлуудад илүү анхаарал тавих хэрэгтэй байжээ. Малчин өрхийн Амьжиргааг дээшлүүлэхэд өрхийн туслах аж ахуй хөгжүүлэх, малчдын хөдөлмөр, хөрөнгийг хорших замаар хагас эрчимжсэн мал аж ахуй, өөр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломж олгохуйц санхүү, эрх зүйн нөхцлийг бүрдүүлж өгөх нь чухал байна. Ажлын байр нэмэгдүүлэх талаар Малжуулах стратегийг хэрэгжүүлэхдээ бэлчээрийн мал аж ахуй, малчин өрхийн амьжиргааны болон орон нутгийн өвөрмөц онцлогуудыг зайлшгүй харгалзан иж бүрэн хандах, төслийн хэрэгжилт, үр дүнд нь байнга хяналт тавих замаар нийтэд хүртээмжтэй болгох зарчмыг мөрдөх нь зүйтэй. Малжуулалтаар малчин өрхийн амьжиргааг сайжруулахад малжуулалттай зэрэгцүүлэн дараахь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд:

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw