Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 243 сургалтад хамруулах, ажил хөдөлмөр эрхлэх дадал олгох, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөө өгөх, цагийн ажилд зуучлах, зэрэг үйл ажиллагаа багтаж байна. Хэрэгжилтийн байдал: Хөтөлбөрийн хүрээнд 12 мянга гаруй оюутан залуучууд хамрагдаж 4210 оюутан цагийн болон түр ажлын байранд зуучлагдсан байна. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд цагийн ажлын эрэлтийн судалгаа, ажлын байрны захиалга авч оюутныг ажилд зуучлах, вэб сайт ажиллуулах, нийтийг хамарсан ажилд хамруулах, бүтээлийн бирж ажиллуулах, төгсөгчдийн хөдөлмөрийн яармаг зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 5 их дээд сургуулийн дэргэд “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулсан. Оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээнд 12160 оюутан бүртгэгдэж, 4210 оюутан цагийн ажлын байранд зуучлагдсан байна. Хөтөлбөрийн хүрээнд 2009 онд нийт 224,2 сая төгрөг зарцуулсан байна. 13. УУЛ УУРХАЙ, ЗАМ БАРИЛГЫН САЛБАРТ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧИН БЭЛТГЭХ ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЭРХи СУРГАЛТЫН ТУРШИЛТЫН ДЭД ХӨТӨЛБӨР /НХХСайд, ЗТБХБСайд, ЭБЭХСайдын хамтарсан тушаалаар/ Хөтөлбөрийн гол зорилго: Шинэ техник технологийг ажлын байран дээрхи сургалтаар эзэмшүүлэх, мэргэжлийн сургалтаар бэлтгэх боломжгүй шинэ мэргэжлээр ажилчдыг дагалдуулан сургахад чиглэгдсэн ба сургалтын дараа суралцагчдыг ажлын байраар хангах нөхцлийг ажил олгогчид бүрдүүлэх Хөтөлбөрийн хэрэгжилт: Хөтөлбөрт хамрагдсан суралцагчдын 87% нь сургалтын дараа тухайн аж ахуйн нэгж болон бусад байгууллагад тогтвортой ажлын байраар хангагдаж ажиллаж байна. Сургалтад хамрагдсан иргэдийн 90 хувь нь мэргэжлийн ур чадварын шалгалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэх, зэргийг авсан байна. 2009 онд дэд хөтөлбөрийн хүрээнд 93 аж ахуй нэгжид 3536 хүн сургасан байна. Үүнд: Барилгын 68 аж ахуй нэгжид 2407 хүн сургаж 1077.5 сая төгрөг, замын 14 аж ахуй нэгжид 560 хүн сургаж 269.0 сая төгрөг, уул уурхайн 11 аж ахуй нэгжид 569 хүн сургаж 318.9 сая төгрөгийг нийт 1665,4 сая төгрөг зарцуулсан байна. 14. “ЗӨГИЙН ҮҮР” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороон даргын 2009 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 119 дугаар тушаал Хөтөлбөрийн гол зорилго: Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийг эх орондоо буцаж ирж ажиллах болон хилийн чанадаас мэдлэг, туршлага, боломжоо улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд чиглүүлэн ажиллах сонирхлыг төрүүлэхүйц эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, бүх шатанд нийгмийн түншлэлийн механизмыг бүрдүүлж, хамтран ажиллах нөхцөл бий болгох. Хөтөлбөрийн хэрэгжилт: “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гадаадад хөдөлмөр эрхлээд буцаж ирж байгаа иргэдэд чиглэсэн төсөл, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, тэд буцаж ирэхдээ тоног төхөөрөмж авчрах тохиолдолд гаалийн татвараас хөнгөлж, чөлөөлөх тухай зэрэг заалтуудыг тусгаад байна. Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн мэдлэг, туршлага, боломжийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ашиглах, тэдгээрийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахад чиглэсэн хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажлын хэсгийн анхдугаар хурлыг зохион байгуулсан байна. ЗАСГИЙН ГАЗАР, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГААС ХИЙСЭН СУДАЛГАА 15. МОНГОЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИЛТГЭЛ Гүйцэтгэсэн байгууллага, хугацаа: МУ-ын Засгийн Газар, НҮБХХ. 2000 он Зорилго: Нийгмийн үйлчилгээний олон асуудлууд шилжилтийн үед ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарч, одоо ямар түвшинд байгаа, цаашид шийдвэрлэх арга замын талаар. Дүгнэлт, зөвлөмж: 1998 онд явуулсан АТТС (ажилгүйдлийн түвшний түүвэр судалгаа)-аар ажилгүйдлийн түвшин

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw