[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 242 11. ТӨРӨӨС МАЛЧДЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО /УИХ-2009-39/ Хөтөлбөрийн зорилго: Малчин хүнийг өөрийг нь хөгжүүлэх замаар малчин өрхийн ашиг, орлогыг нэмэгдүүлэн амьдралын түвшинг дээшлүүлэх. I үе шат: 2009-2015 он II үе шат: 2016-2020 он Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үе шат, шалгуур үзүүлэлт: Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шат /2009-2015 он /-нд дараахь үр дүнд хүрнэ. малчдын ахуй амьдрал, аж ахуйг сайжруулахтай холбогдсон эрх зүй, эдийн засаг, нийгмийн таатай орчин бүрдэнэ; малчин өрх, малчдын бүлэг, фермер, хоршоо, нөхөрлөлийн хэв шинжит аж ахуй гэсэн бизнесийн тогтвортой, үр ашигтай, өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно; малчдын өөрөө өөрийгөө удирдах болон өөрөө өөртөө туслах байгууллагын үндэсний тогтолцоо бүрэлдэн бий болж, малчдын мэдлэг, зохион байгуулалт сайжирч, гадаад улсын болон олон улсын байгууллагын дэмжлэг туслалцааг үр ашигтай хүлээн авах нөхцөл бүрдэнэ; мал аж ахуйг эрсдэлээс хамгаалах тогтолцоог сум, багийн түвшинд бий болгож, малын өвс, тэжээл худалдаалах байнгын цэг, нэгдсэн сүлжээтэй болсон байна; мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний бөөний болон биржийн худалдаа явуулах тогтолцоог бий болгож, малчдын орлого нэмэгдэнэ; малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах жижиг, дунд үйлдвэр орон нутагт байгуулан ажиллуулж, орон нутагт ажлын байр нэмэгдэн малчдын дунд далд ажилгүйдэл арилах нөхцөл бүрдэнэ; эхний үе шатыг хэрэгжүүлснээр малчдын орлогын түвшин 50 хувиар өснө; эхний үе шатанд эрүүл мэндийн даатгалд малчдын 70-аас доошгүй хувийг, нийгмийн даатгалд малчдын 50-аас доошгүй хувийг хамруулсан байна. Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хоёрдахь үе шат /2016-2020 он/- нд дараахь үр дүнд хүрнэ. малчид эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд 100 хувь хамрагдаж, төрөөс үзүүлэх нийгмийн халамж, үйлчилгээг хүртэх болно; малчид аж ахуй эрхлэх, хөдөлмөр, хүчээ хорших мэдлэг, дадлагаа нэмэгдүүлж, тэдний амьдралын нөхцөлд өөрчлөлт гарна; хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлснээр малчдын орлогын түвшин 80 хувиар өснө. Хэрэгжилтийн байдал: Мал аж ахуйн чиглэлээр малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ба 2009 онд 10 аймгийн 244 малчин өрх хөтөлбөрт хамрагдан, малчдын дунд туршлага солилцох, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, мал аж ахуйн эрсдэлээс хамгаалах, бизнес инкубацийн үйлчилгээ, нийтийг хамарсан ажилд хамруулах бүлэг зохион байгуулалтанд оруулах, эрүүл мэнд нийгмийн даатгалд хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Мөн малчдын хөдөлмөр эрхлэлтийн талаархи нэгдсэн бүртгэл судалгааг хийсэн байна. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөрийн хүрээнд Архангай, Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Завхан, Өвөрхангай аймгийн сонгогдсон сумдын 80 малчин өрхийг хамруулсан байна. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд малчдад зориулсан мал маллагааны технологийн сургалтын хөтөлбөрийг мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэнүүдтэй хамтран боловсруулж сургалтын хөтөлбөрийн удирдамжийг боловсруулжээ. Малчдад аж ахуй эрхлэлтийн сургалтыг зохион байгуулах мэргэшсэн зөвлөхүүдийг Архангай, Булган, Сэлэнгэ аймгийн бизнесийн хөгжлийн төвүүдэд бэлтгэж, малчдад зориулсан 5 удаагийн сургалтыг зохион байгуулсан. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт залуу малчин өрхийг илүүтэй дэмжин хөтөлбөрт хамруулж байгаа ба хөтөлбөрт нийт 380.0 сая төгрөг зарцуулсан байна. 12. ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨР /НХХСайд, БСШУСайдын хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлж байгаа/ Хөтөлбөрийн зорилго: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр” батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрөөр оюутан залуучуудыг ажилд зуучлах, тэднийг хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөрийн хүмүүжил олгох
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw