Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 241 Стратегийн зорилт 3. Хүн амын бүлгүүдийн зохистой хөдөлмөр эрхлэлт, түүний дотор нийгмийн эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ:  эмэгтэйчүүд, ахмад настан, малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын болон нийгмийн бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээг тодорхойлж, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;  гадаадад ажиллаж, амьдарч байгаа, өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн монгол иргэдийг эх орондоо буцаж ирж ажиллах сонирхлыг төрүүлэхүйц эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, өөрийн мэргэшсэн чиглэлээрээ ажлын байр бий болгох санал санаачлагыг хөхүүлэн дэмжих;  албан бус хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэл, мэдээлэл, зохион байгуулалтыг сайжруулж, төр, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх;  албан бус хөдөлмөр эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засаг, бизнесийн дэмжлэгийг өргөжүүлэх;  хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг боловсрол, мэргэжлийн сургалт, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, эцэг, эх, гэр бүлийн гишүүдийг нь ажлын байраар хангах зэргээр залуучуудын ажил эрхлэлттэй уялдуулан цогц байдлаар хэрэгжүүлэх. Стратегийн зорилт 4. Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно:  олон давхаргат болон олон сонголтот тэтгэврийн тогтолцоо бүрдүүлэх;  хуулийн этгээдэд ажиллаж байгаа хүн бүр нийгмийн даатгалд заавал хамрагдах зарчимд шилжих;  цэргийн албан хаагчдын болон бүх нийтийн тэтгэврийн даатгалын оновчтой бодлогыг хэрэгжүүлж, даатгалын сангийн бүрэн хуримтлалын тогтолцоог бий болгох угтвар нөхцөлийг бүрдүүлэх;  нийгмийн даатгалын системийг зах зээлийн харилцааны зарчимд нийцүүлэн хөгжүүлж, нийгмийн даатгалын сангуудад хөрөнгө бүрдүүлэх механизмыг боловсронгуй болгож, бүрдсэн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах эрх зүйн орчинг төлөвшүүлэх. Тайлагнах, хянах тогтолцоо, хэрэгжилтийн үр дүнг үнэлэх 1. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтын жил бүрийн хэрэгжилтийг Засгийн газар дараа жилийн эхний улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд тайлагнана. 2. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хяналт тавина. 3. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад тухай бүр хяналт, шинжилгээ хийж, ахиц дэвшил, үйл ажиллагааны үр дагаврыг үнэлэн дүгнэх ажлыг дараахь байдлаар зохион байгуулна: Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын хэрэгжилтийн явцад мониторинг хийх, үр дүнг үнэлэн дүгнэх үе шатууд: I үе шат: Бодлогын зорилтын эхний шатны үнэлгээ хийх. Хугацаа: 2010.06.30-ны өдөр II үе шат: Бодлогын зорилтын дунд шатны үнэлгээ хийх. Хугацаа: 2015.06.30-ны өдөр III үе шат: Бодлогын зорилтын эцсийн шатны үнэлгээ хийх. Хугацаа: 2020.06.30-ны өдөр Хяналт, шинжилгээ, үнэлгээг төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд холбогдох мэргэжлийн болон судалгааны, түүнчлэн төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор нэгдсэн төлөвлөгөөний үндсэн дээр хийх бөгөөд зохих зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ. Хяналт, шинжилгээ тасралтгүй явагдана. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт бүрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт байх бөгөөд гол анхаарал хандуулах зарим зорилтын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг салбар тус бүрээр урьдчилан тодорхойлсон байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw