Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 240 эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, орлогын өсөлтийг хангах замаар ядуурлыг хоёр дахин бууруулна:  эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах стратегийн баримт бичгийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын тэргүүлэх зорилтуудтай уялдуулан хоёр жилд нэг удаа шинэчлэн сайжруулж, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх;  эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй нягт уялдуулан ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 3 хувиас ихгүй байлгах;  өрх, хүн ам, амьжиргааны түвшний талаархи үндэсний хэмжээний мэдээллийн сан байгуулна. Ажилгүй, ядуу, нэн ядуу иргэдэд мэргэжил, ажлын дадлага туршлага эзэмшүүлэн, ажлын байртай болгох, хөгжлийн зээл, тусламжид хамруулах зэргээр амьжиргааны эх үүсвэртэй болох, орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;  ажлын байр шинээр бий болгосон аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох. Хоёрдугаар үе шат 2016-2021онд: Стратегийн зорилт-1. Ядуурлыг бууруулахад бүхий л хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоог хангасан зохицуулалтыг бий болгож, ядуурлын түвшинг эрчимтэй бууруулна:  ядуурлыг бууруулах асуудлаар салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах механизмыг боловсронгуй болгох;  ядуурлыг бууруулах үйл ажиллагаанд зориулсан сан байгуулж, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх;  ядуурлыг бууруулах бодлого, хөтөлбөрийг иргэдийн хэрэгцээ, чадавхид тулгуурлан боловсруулж, хэрэгжүүлэх. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн бодлого. Хүн амын орлого багатай эмзэг хэсэгт түлхүү хандсан нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ. Нийгмийн хамгаалалд оруулж байгаа хөрөнгө бол хойч үедээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж үзнэ. Нийгмийн хөгжлийн оновчтой бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр хүний хөгжил, хүн амын өсөлтийг хангах нийгмийн таатай орчин бүрдүүлж, монгол хүний аж амьдралын чанарыг сайжруулна. Бүх үе шат 2007-202 онд: Стратегийн зорилт 1. Гэр бүл, нийгэм, хамт олонд тулгуурласан халамжийн тогтолцоог төлөвшүүлж, халамжийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж хөгжүүлнэ:  нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэдийн хэрэгцээ, сонголтод түшиглэсэн халамжийн олон талт үйлчилгээг бий болгож, үйлчилгээг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор хүргэх тогтолцоог бүрдүүлэх;  хөдөөгийн хүн амд зориулсан нийгмийн явуулын үйлчилгээг хөгжүүлэх. Стратегийн зорилт 2. Иргэний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бүтээмж, ур чадварыг хөгжүүлэх үндсэн дээр цалин хөлсийг нэмэгдүүлэх, бизнесийн орчин, ажлын байрны тогтвортой байдлыг дэмжих, нийгмийн түншлэлийг төлөвшүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогоор дамжуулан хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг оновчтой, үр ашигтай болгож, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ:  хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг өргөжүүлж, ажил олгогч, ажил хайгчид, мэргэжлийн сургалтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах;  хөдөлмөрийн гадаад болон дотоод зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх замаар гадаадад ажиллах хүч гаргах бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх;  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг сайжруулах, олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх замаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох;  Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний хүрээнд төрөлжсөн бизнес инкубаторыг байгуулан ажиллуулж, жижиг зээл, ажлын байран дахь болон шавь сургалтыг өргөтгөх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх;  мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, хувийн хэвшлийн оролцоог дэмжих замаар бэлтгэгдэж байгаа боловсон хүчний чадавхийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw