[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 239 эрхлэгчдийг албан хөдөлмөр эрхлэгчдийн нэг адил хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх; албан бус хөдөлмөр эрхлэгчдэд ажил, үйлчилгээний чиглэл болон бизнесийн сонирхлоороо нэгдэх, төлөөллөө бий болгоход нь дэмжлэг үзүүлэх; хөдөлмөрийн хяналтын чиг үүрэг, хүртээмжийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн өргөжүүлж, хөдөлмөрийн харилцааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх; өндөр эрсдэлтэй ажил, үйлчилгээ эрхэлж байгаа албан бус хөдөлмөр эрхлэгчдийг зохион байгуулалтын оновчтой хэлбэрт оруулах чиглэлээр эрх зүйн орчин бүрдүүлэх. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлоготой уялдуулан албан бус хөдөлмөр эрхлэгчдийн орлогын тогтвортой эх үүсвэр бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжинэ. Энэ зорилгоор: хөдөлмөр эрхлэлтийн олон хэв шинж, бүс нутгийн онцлогт нийцсэн уян хатан бодлого хэрэгжүүлэх; хөдөлмөр эрхлэлтийн талаархи төсөл, тусламжид ахмад настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах албан бус хөдөлмөр эрхлэгчдэд аж ахуй эрхлэх ур чадвар олгох, түүнийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг сайжруулж, нийгмийн эмзэг хэсгийг түлхүү хамруулах арга хэлбэрийг дэмжих; албан бус хөдөлмөр эрхлэгчид мэдээлэл, харилцааны технологийг ашиглан зах зээлийн талаархи шинэ мэдлэг олж авах боломжийг бүрдүүлэхэд анхаарах; бага оврын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа, зуучлалыг өргөжүүлж, бизнесийн үйлчилгээний төрөл, хэлбэрийг хөгжүүлэх. Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөл, ашиг сонирхол, орлогын байдалтай уялдуулан тэдгээрийн нийгмийн хамгааллыг сайжруулна. Энэ зорилгоор: албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн нөхцөлийг үе шаттай сайжруулахад чиглэсэн менежментийг нэвтрүүлж, энэ чиглэлээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын техник, арга зүйн дэмжлэг авах; нийгмийн даатгалын үйлчлэх хүрээ, нэр төрлийг өргөжүүлж, тэдгээрт албан бус хөдөлмөр эрхлэгчдийг хамруулах талаар төсөл боловсруулж хэрэгжүүлэх; албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын талаархи мэдлэгийг дээшлүүлж, тэдэнд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах; албан бус хөдөлмөр эрхлэгчдийг олон улсын жишигт нийцсэн нийгмийн хамгааллын сайн дурын бүтэц, бичил сүлжээнд хамруулах талаар гарч байгаа санал, санаачлагыг дэмжих. Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэн албан бус хөдөлмөр эрхлэлтийг албан хэлбэрт шилжүүлэхэд нийгмийн түншлэлийн болон олон нийтийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, тэдний чадавхийг бэхжүүлнэ. Энэ зорилгоор: албан бус хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах талаар ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлийн болон бусад байгууллагаас гаргаж байгаа санаачлагыг дэмжих; нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээр, үндэсний хороо, зөвлөл зэрэг хамтын ажиллагааны хэлбэрт албан бус хөдөлмөр эрхлэгчдийг оролцуулах боломжийг бүрдүүлэх; албан бус хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох, тэдгээрт үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх арга хэмжээ авах. 10. МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО (УИХ-2008-12) Хөтөлбөрийн гол зорилго: Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, гэр бүлийг бэхжүүлэх, хүний амьжиргааны чадамжийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцоог эрс шинэчлэх үндсэн дээр ядуурлыг бууруулж Мянганы хөгжлийн зорилтуудыг биелүүлэх бодлого баримтална. I үе шат: 2007-2015 он II үе шат: 2016-2021 он Ядуурал, ажилгүйдлийг бууруулах бодлого. Нэгдүгээр үе шат 2007-2015 онд: Стратегийн зорилт 1. Ядууст чиглэсэн, харьцангуй чинээлэг дунд давхаргыг төлөвшүүлэх
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw