[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 238 сургалтуудыг зохион байгуулжээ. Зорилт 4: Сэргээн засалтын үндэсний төвд /СЗҮТ/ 2007 оны хичээлийн жилд үндсэн ангид 104 хөгжлийн бэрхшээлтэй оюутан элсүүлснээс 8 оюутан эрүүл мэндийн байдал болон бусад шалтгаанаар завсардан, нийт 96 оюутан 9 мэргэжилээр 1 жилийн хугацаатай амжилттай суралцан төгсчээ. Зорилт 5: “Тэгш дүүрэн” төслийн хүрээнд нийслэлийн ЕБС, СӨБ, МСҮТ-ийн 80 гаруй багш оролцсон “ХБИ-тэй ажиллах арга зүй” сэдэвт 3 хоногийн сургалт зохион байгуулжээ. СЗҮТ болон ХХҮГ хамтран хүнд болон дунд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй нийт 117 иргэдийн дунд богино хугацааны сургалт явуулж чадамжийн гэрчилгээ олгожээ. Зорилт 6: 2007 онд СЗҮТ-д 1263 хүнд 50.0 сая төгрөгийн протез, ортопедийн хэрэгсэл үйлдвэрлэсний 34.2 сая нь нийгмийн халамжийн сангаас, 5.7 сая нь НДС-аас тус тус санхүүжүүлсэн. Нийтдээ 1436 ХБИ-г үзлэгт хамруулж, 460 өвчтөн хэвтүүлэн эмчилжээ. 9. ТӨРӨӨС АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО (УИХ-2006-01) Хөтөлбөрийн гол зорилго: Албан бус хөдөлмөр эрхлэгчдийг төрийн үйлчилгээгээр дамжуулан албан хэлбэрт шилжүүлэх, аливаа эрсдэлээс хамгаалах эрх зүй, эдийн засаг, хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгаа бий болгож, улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино. I үе шат: 2006-2008 он II үе шат: 2009-2011 он III үе шат: 2012-2015 он Баримтлах зарчим Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд аливаа дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно. Хувь хүн, өрх, хамтлагийн аж ахуй эрхлэх эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ. Албан бус хөдөлмөр эрхлэлтээс албан хэлбэрт шилжих санаачлага, үйл ажиллагааг дэмжинэ. Нийгмийн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлана. Ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх эдийн засгийн бодлоготой хослуулна. Албадан болон хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, нийгэм, эдийн засгийн талаар ялгаварлан гадуурхах явдлыг устгах зорилттой уялдуулна. Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг нь тэдний үйл ажиллагааны хэлбэр, бүс нутгийн онцлогоос үл хамааран тэгш, хүртээмжтэй байна. Хэрэгжүүлэх арга зам Албан бус хөдөлмөр эрхлэлтийг макро эдийн засгийн бодлоготой уялдуулж, газрын шинэчлэл, хөрөнгө оруулалт, технологи, татвар, санхүү, зээл, бүртгэл, мэдээллийн бодлогоор дамжуулан зохион байгуулалтад орох боломжийг өргөжүүлнэ. Энэ зорилгоор: хувь хүн, өрх, хамтлагийн ажил, үйлчилгээ эрхлэх, хөдөлмөрөө оновчтой хорших, үйл ажиллагаагаа албан хэлбэрт шилжүүлэх сонирхлыг газар эзэмших, ашиглах, өмчлөх бодлогоор дэмжих; зээлийн үйлчилгээний төрлийг өргөжүүлэх, зээл авах боломжийг нэмэгдүүлэх замаар хувь хүн, өрх, хамтлагийн хадгаламж, хуримтлалаа өсгөх сонирхлыг бий болгох; эд хөрөнгийн болон зээлийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлж, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах; татварын уян хатан бодлогоор дамжуулан хувь хүн, өрх, хамтлагийн ажил, үйлчилгээгээ албан хэлбэрт шилжүүлэх боломжийг дээшлүүлэх; нийгмийн даатгалын хувь хэмжээг үе шаттайгаар бууруулах, цалин, хөлсний тогтолцоог боловсронгуй болгох замаар албан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх; албан бус хөдөлмөр эрхлэлтийг үндэсний статистикийн бүртгэл, тооцооны системд хамруулж, мэдээлэл, судалгааг боловсронгуй болгох; албан бус хөдөлмөр эрхлэгчдийг техник, технологийн дэвшил, хөрөнгө оруулалтаар дэмжиж, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтарч ажиллах боломжийг бүрдүүлэх. Албан бус хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн орчныг сайжруулан энэхүү хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрлөх эрхийн баталгааг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн хангахад анхаарна. Энэ зорилгоор: хөдөлмөрийн хууль тогтоомжийн хамрах хүрээг өргөжүүлэн, албан бус хөдөлмөр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw