Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 237 зээлийн асуудлын шийдвэрлэгдэх хугацаа удаашралтай, ЖДҮ-ийн мэдлэг боловсрол, чадвар дутмаг, үйлдвэрлэлийн технологийн мэргэшлийн ажилчны бэлтгэл зэргээс хамаарч уг хөтөлбөрийн зарим арга хэмжээ хугацаандаа хэрэгжихгүй байх хандлага ажиглагдаж байна.  Олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудаас Монгол улсын Засгийн газрын шугамаар ирж буй ЖДҮ, бизнесийг дэмжих төслийн зээл”-ийн хүүг нь манай Арилжааны банкаар дамжуулж зээл олгох явцад өсгөхгүй байхад анхаарах. Эдгээрээс гарах арга зам. Зөвлөмж:  Татварын болон бусад хууль тогтоомжид оруулан баталсан нэмэлт, өөрчлөлт, бизнес эрхлэгчдэд учирч буй хүнд суртлыг багасгах, зөвшөөрөл, лицензийн тоог бууруулах, хураамжийн ачааллыг багасгах талаар хийгдсэн ажлуудын үр дүнг тогтоосон судалгаа явуулж, танилцуулж байх;  ЖДҮ-д олгох зээлийн баталгааны асуудалд анхаарах, зээл олгогч банкуудын зээл олголт, эргэн төлөлтийн байдалд дүгнэлт өгөн, хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах,  Японы 2 үе шаттай зээлийн хэрэгжилтийг үр дүнтэй болгох талаар арга хэмжээ авах,  Хот, орон нутагт байгуулсан бизнес инкубатор төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, ХШ хийж, үнэлгээ өгөх, удирдамж, зөвлөмжөөр хангах,  ЖДҮ эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын тогтолцоог бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын талаархи үнэлгээ Энэ хөтөлбөрийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд яамд, банк санхүү, эрдэм шинжилгээ, төрийн бус байгууллага, хоршоод, их дээд сургуулийн хамтын ажиллагааг улам сайжруулах. Хөтөлбөрийн талаархи яамны санал  Хөтөлбөрийн арга хэмжээг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр, төлөвлөсөн цаг хугацаатай хамааралтай асуудлыг шуурхай шийдвэрлэх. “Технологи дамжуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсруулан батлуулах асуудлыг шийдвэрлэх, хөрөнгийн асуудал шийдэгдэх хэмжээгээр технологи дамжуулах төв байгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгарч буй зарим бэрхшээлтэй асуудлыг Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтарч шийдвэрлэх, мөн Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх. 8. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР /ЗГ-2006-283/ Хөтөлбөрийн зорилго: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг нь үнэлж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага хамт олон, гэр бүл иргэдийн санал санаачлагыг дэмжих замаар нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи эерэг хандлагыг төлөвшүүлэх I үе шат: 2006-2008 он II үе шат: 2009-2012 он Хэрэгжилтийн байдал: Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи нэг жилийн хугацаанд тавьсан зорилтууд нь 16.6 хувийн биелэлттэй байна гэж НХХЯ-аас гаргасан 2007 оны хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлын тайланд тусгажээ. Хөтөлбөр 6 жилийн хугацаанд хэрэгжих учраас жилд 16.6 хувийн ахицтай байвал 6 жилийн дараа нийт дүнгээрээ 100 хувийн биелэлттэй байх ёстой. Иймд 2007 оны байдлаар тус хөтөлбөрийн хэрэгжилт 100 хувь байна гэж үзжээ. Хөтөлбөрийн зорилтуудын хүрээнд хийгдсэн ажлуудыг дурьдвал: Зорилт 1: ХБИ-ийн оролцоог дэмжих, дэд хөтөлбөрүүдийг аймаг орон нутагт Засаг даргын шийдвэрээр бий болгон хэрэгжүүлж байгаа юм байна. Нийгмийн халамжийн сангаас 2007 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарсаны нөхцөлт мөнгөн тэтгэмжинд нийт 6278 иргэн хамрагдаж 924.0 сая төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй 538 хүүхдэд 24.6 сая төгрөг тус тус олгожээ. Зорилт 2: “Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн нормаль” БД-31-101-04-т заасан норм нормативыг шинээр баригдаж буй барилгуудад мөрдүүлэх ажлыг БХБЯ, УМХГтай хамтран зохион байгуулж байна. Зорилт 3: Хөдөлмөрийн бэрхшээлийн төрөл, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан тэднийг мэргэжлийн сургалтанд хамруулах, эзэмшсэн мэргэжлээсээ өөр чиглэлээр мэргэших, хос мэргэжил эзэмших, давтан сурахад зориулан ХЭДСангаас дэмжлэг үзүүлж холбогдох

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw