[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 236 нэгж, байгууллагыг дэмжин туслах хөтөлбөр хэрэгжиж, зохих үр дүнд хүрсэн байна. Мэргэжлийн болон олон нийтийн хяналтыг зохистой хослуулсан хөдөлмөрийн хяналтын үр ашигтай, уян хатан тогтолцоо бүрдсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн холбогдолтой статистикийн мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа болон олон нийтийн оролцоонд тулгуурлан гаргадаг болж, статистик мэдээллийн хүртээмж, чанарыг сайжруулан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үйл ажиллагааны үндсэн илтгэлийг жил бүр гаргадаг болсон байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн холбогдолтой сургалт болон судалгаа, шинжилгээний ажлын эхлэл тавигдсан, судалгааны байгууллагын чадавхи нь бэхжсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт, сурталчилгааны ажилд хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоо өргөжиж, сургалтын танхим, мэргэжлийн боловсон хүчний нөөц бий болсон байна. Хөтөлбөрийн хяналт- шинжилгээ, үнэлгээ: Хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн гүйцэтгэнэ. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилд төрийн бус байгууллага, иргэдийг өргөнөөр оролцуулж байна. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын зорилго нь хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг санхүүжүүлэгчдэд тайлагнах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт хийх нөхцөлийг бүрдүүлнэ. 7. ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР (ЗГ-2005-64) Хөтөлбөрийн гол зорилго: Хөтөлбөрийн зорилго нь жижиг, дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, албан бус бизнес эрхлэгчдийг албан ёсны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, нэмэгдүүлэхэд оршино. I үе шат: 2005-2006 он II үе шат: 2007-2008 он III үе шат: 2009-2010 он Хэрэгжилтийн байдал: Нийт шаардагдах зардал 19410.0 сая төг. (Үүнээс 15 000.0 сая төгрөг нь Мянганы сорилтын сан, Японы Засгийн газрын 2 үе шаттай зээл, бусад) Үүнээс гүйцэтгэл 2006, 2007 оны нийт эх үүсвэрээс олгосон зээлийн байдлаар авч үзвэл 249 төсөл хүлээн авснаас 241 төсөл банкинд шилжүүлж, 110 орчим төсөлд 2603.9 сая төгрөгийн зээл олгосон байна. Хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны 2005-2006 оны биелэлт 90 хувь, хоёрдугаар үе шатны 2007 оны жилийн төлөвлөгөөний биелэлт нь өссөн дүнгийн дунджаар 70 хувьтай байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдсэн. Жижиг, дунд үйлдвэрлэлийг зээлийн бодлогоор дэмжих арга хэмжээг сайн хэрэгжүүлж байна. ЖДҮ эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын тогтолцоо бий болгох талаар тодорхой ажил хийгдэж байна. Хөтөлбөрт заагдсан дараахь ажлуудын хэрэгжилт удаашралтай байна. Үүнд: Хяналт, шалгалтын тогтолцоог хялбаршуулах, Технологи дамжуулах төв байгуулах, Гаалийн жишиг болон хэлцлийн үнэ бүрдүүлэх нээлттэй механизмийг бий болгоход тарифын зөвлөл, импортлогчдийн оролцоог нэмэгдүүлэх, ... мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулахыг дэмжих зэрэг арга хэмжээнүүд орж байна. Төсөл шалгаруулах комисс, хяналтын зөвлөлийн хуралдаанаас ЖДҮ эрхлэгчдийн зээлийн дэмжлэг хүсэн ирүүлсэн төслүүдийн 96 орчим хувийг банк шилжүүлсэн боловч дөнгөж 45 хувьд зээл олгогдсон байна. Хүлээгдэж буй үр дүндээ хүрээгүй бол шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйлс, гарсан гажуудал Хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний хөрөнгийн эх үүсвэр хугацаандаа олгогдохгүй байгаа, ЖДҮ-ийг дэмжих зээлийн эх үүсвэр урт хугацаат хөнгөлөлттэй
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw