Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 235 хамруулж, түр ажлын байраар хангасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 95.5 хувьтай байна. Хяналт шинжилгээ, үнэлгээ: Хөтөлбөр нь хоёр зорилтын хүрээнд тус бүр 5 үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. 2009 оны хувьд 96,0 хувийн биелэлттэй байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2002-2009 оны хугацаанд нийт 64,0 тэрбум төгрөг зарцуулсан байна. I үе шат: 2002 онд 55%, 2003 онд 64%, 2004 онд 68%, 2005 онд 82% -аар биелэсэн байна. Явцын биелэлт нь 67.2% байсан. II шат: 2006 онд 95%, 2007 онд 90%, 2008 онд 84%, 2009 онд 96% хувийн биелэлттэй байсан. Явцын биелэлт нь 70,1 хувь байсан байна. 6. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР /ЗГ-2005-75/ Хөтөлбөрийн зорилго: Хөтөлбөрийн зорилго нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар урьдчилан сэргийлэх зан үйлийг бий болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулах, хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах бүх нөхцлийг бүрдүүлэх, ажилтныг мэргэжлийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох нийгмийн баталгааны түвшинг нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийн механизмыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. I үе шат: 2005-2007 он II үе шат: 2007-2010 он Хэрэгжилтийн байдал: Хөтөлбөрийн 6 зорилтын хүрээнд хийгдсэн ажлуудыг НХХЯ-аас гаргасан тайланд дэлгэрэнгүй дурьдсан бөгөөд тус хөтөлбөрийн гол үр дүн нь Хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд ажилтны ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхийг эрмэлздэг аж ахуйн нэгж, байгууллагын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь сайшаалтай байна. Гэвч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин төдийлөн буурахгүй ялангуяа барилга, уул уурхайн салбарт осол гарч, ажилчид амь насаа алдах явдал гарсаар байна. Үүний гол шалтгаан нь ажил олгогчдын ажлын зохион байгуулалт, ажлын сахилга, дэг журам сул байгаагийн зэрэгцээ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ойлголт мэдлэг ажилчдын дунд хангалтгүй, энэ талын зан үйл хэвшил болоогүйтэй холбоотой байна. Иймээс ажил олгогч, ажилтны сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах, осол, авааргүй, эрүүл ажиллах зан үйлийг бүх шатанд төлөвшүүлэхэд чиглэгдсэн сургалт, сурталчилгааг байнга тасралтгүй системтэй явуулах шаардлагатай байгаа болно. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн /ХААЭА/ менежментийг системийг хэрэгжүүлж байгаа үйлдвэрүүд цөөн бөгөөд эдгээр үйлдвэрүүд дээр ч осол гарсаар байна. Иймээс энэхүү системийг жижиг, дунд үйлдвэрүүдэд нэвтрүүлэх талаар далайцтай ажил зохион байгуулах шаардлагатай. ХААЭА-н асуудал нь салбар дундын цогц зохицуулалт шаардаж байгаа учраас салбар хоорондын уялдааг сайн хангах шаардлагатай байна. Мөн ХААЭА-н хууль тогтоомж, дүрэм журмыг өөрчлөх шинэчлэх ажил нилээд хийгдэж байгаа боловч тэдгээрийг ажил хэрэг болгох талаар эрчимтэй ажиллах явдал дутагдаж байна. Энэ асуудал нь Засгийн газрын зохистой хөдөлмөр эрхлэлтийн бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг учраас цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй. Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны I үе шат хэрэгжиж дууссан бөгөөд II дах шатны төлөвлөгөөг боловсруулахдаа хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, цаг хугацааны боломжоо бүрэн тооцох шаардлагатай байна. Хөтөлбөрийн үр дүн:  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаархи ажил олгогч, ажилтны хүлээх үүрэг хариуцлагын эрх зүйн зохицуулалт бий болсон байна.  Хөдөлмөрийн нөхцөл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түүнийг зохион байгуулах арга хэмжээний санхүүжилтийн эрх зүйн зохицуулалт бий болж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл буурсан, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл сайжирсан байна.  Засгийн газар, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, ажил олгогчид болон хөдөлмөрчдийн байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа уялдсан, тэдгээрийн чиг үүрэг, хариуцлага, эрх хэмжээг тогтоосон удирдлагын нэгдсэн тогтолцоо бий болсон байна.  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийг нэвтрүүлсэн аж ахуйн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw