[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 234 Хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаархи мэдээлэл (2009 он) Ажлын байрны аттестатчлалын хоёрдахь шатыг 2009 онд барилга, барилга угсралтын үйлдвэр болон уул уурхайн салбарт зохион байгуулав. Аттестатчлалыг зохион байгуулахтай холбогдуулан “Аттестатчлалын мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 122 дугаар тогтоол гаргаж, барилга, уул уурхайн салбар хоёрдахь үзлэг, шалгалтыг хийлээ. Тогтоолд тусгагдсан заалтууд нь: Үзлэг, шалгалтын үед илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, хөдөлмөрийн нөхцлийн хэмжилт, үнэлгээ хийх байгууллагын чадавхийг бэхжүүлэх, эрүүл, аюулгүй ажлын байр бий болгох, аттестатчилалд амжилттай сайн дүн үзүүлсэн байгууллага, хамт олны туршлага, санаачлагыг мэдээлэх, сурталчлахад чиглэсэн болно. Барилга угсралт болон барилгын материалын үйлдвэрүүдэд 2009 оны 4-р сарын 1ээс 6-р сарын 1-ний хооронд 2 сарын хугацаанд аймаг, нийслэл дүүргийн хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид аттестатчлалыг хийсэн байна. Нийт 20 аймаг, 6 дүүргийн 620 байгууллага, 770 цех тасаг, 17910 ажиллагсад хамрагдсан. Уул уурхайн салбарт 2009 оны 8-р сарын 1-ээс 10-р сарын 1-нд мөн 2 сарын хугацаанд зохион байгуулж, 21 аймаг, 8 дүүргийн 402 байгууллага, 772 цех тасаг, 22794 хүн хамрагдав. ХӨНМӨСҮТөвөөс мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн шалтгаан нөхцөлийг сүүлийн 35 жилээр судлан дүгнэлт хийсэн байна. “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг 2009 оны 1-р сарын 14-нд Засгийн газрын 14 дүгээр тогтоолоор батлан мөрдөж байна. Энэ дүрэмд зааснаар үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх орон тооны бус байнгын комисс судлан бүртгэж, сум, дүүргийн комисст мэдээлэх, энэ комисс нь аймаг, нийслэлийн комисст мэдээлэх, улмаар МХЕГазарт ирж нэгтгэгддэг тогтолцоо өнөөдөр мөрдөгдөж байна. 2009 онд үйлдвэрлэлийн осол 366, осолд өртөгсөд 410, нас барагсад 54 байгаа нь өмнөх онтой харьцуулахад буурсан байна. 2009 онд 66 аж ахуйн нэгж байгууллагад 20 удаа WISE сургалтыг зохион байгуулж, 529 хүнийг хамруулсан байна. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний хороо 2009 оны 4 дүгээр сарын 2-нд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулагдан ажиллаж байна. 5. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР /ЗГ-2002-92/ Хөтөлбөрийн зорилго: Монгол улсын иргэдийг өөрийн мэргэжил, ур чадварын дагуу хүссэн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн зах зээлийн үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдан дэмжлэг авах, өөрсдийн боломж, чадавхийг хөгжүүлэх замаар амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөл бололцоогоор хангахад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг улс орны эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийн бодлого болон бүс нутгийн хөгжлийн онцлоготой уялдуулан хөгжүүлэх. 2002-2010 он хүртэл Хэрэгжилтийн байдал: Дэлхийн банкны 7,5 сая долларын хөнгөлөлттэй зээл, бусад эх үүсвэрээр “Малын индексжүүлсэн даатгал” төслийг Баянхонгор, Хэнтий, Увс аймгуудад хэрэгжүүлж эхлээд байна. Хүн амын шилжих хөдөлгөөний асуудлаар Үндэсний дээд хэмжээний чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж шилжих хөдөлгөөний сөрөг нөлөөг бууруулах, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, гэр бүлийн хамтын ажиллагааг бүх талаар сайжруулан иргэнд ээлтэй, үндэсний аюулгүй байдлыг дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авах нийгмийн хэрэгцээ шаардлага бий болсныг онцлон тэмдэглээд зөвлөмж гаргасан байна. 2005 онд 53105 ажлын байр шинээр бий болж, 44955 иргэнийг ажилд зуучлан оруулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6510 хүнээр буюу 16.9 пунктээр нэмэгдсэн байна. Ажилгүйдлийн түвшин /ХХҮГ-ын тооцсоноор/ 3.3 хувь болов. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2005 онд нийт 3879.6 сая төгрөгийн хөрөнгө төвлөрүүлэн жижиг зээл олгох журмын дагуу банк, банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан жижиг зээл олгож 2005 онд хөрөнгийн хэмжээ 2480.0 сая төгрөг болж өссөн байна. 1156 иргэн, 39 аж ахуйн нэгжид 206 өрх, 17 малчин өрхүүдийн бүлэгт 1 тэрбум 930.6 сая төгрөгийн зээлийг олгосноор 2689 ажлын байр бий болгожээ. 2005 онд нийт 17877 ажилгүй иргэдийг үүнээс 17408 нь бүртгэлтэй ажилгүйчүүдийг нийтийг хамарсан зохион байгуулалттай ажилд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw