Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 233 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлээр гарсан судалгаа, шинжилгээний тойм ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААРХИ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮД 1. ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (ЗГ-1994) 1994-2000 Хөтөлбөрийн гол зорилго: Нийгмийн амьдралд шилжилтийн үеийн сөрөг үр дагавар болж гарч ирсэн ядуурлын асуудлыг бодлогын хэмжээнд тодорхойлж, чиглэсэн зорилго зорилт бүхий үйл ажиллагааг явуулах, ядуу хүмүүсийн гутранги сэтгэл зүйг өөрчилж, хийж бүтээснээрээ амьдралаа өөрөө өөд нь татах үзэл бодлыг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлж, ядуурлын хамралтын хүрээг өргөжүүлэхгүй байх, улмаар ядуурлыг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн анхаарал хүчийг төвлөрүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хэрэгжилт: Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд эмзэг бүлгийн орлого нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт дэд бүтцийг хөгжүүлэх замаар ажлын байр түр бий болгох, сургуулийн өмнөх болон суурь боловсролыг дэмжих, хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн суурь үйлчилгээг сайжруулах, насанд хүрсэн тахир дутуу иргэдэд мэргэжил эзэмшүүлэх, тэдний орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаанд хамруулах болон тахир дутуу хүүхдэд боловсрол олгох зэрэг 12 мянга гаруй жижиг төсөл хэрэгжсэн байна. 2. ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ЧАДАВХИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (ЗГ-2001-108) Хөтөлбөрийн гол зорилго: Хүний хөгжлийн хүчин зүйл, чадавхийг дэмжин хөгжүүлэхэд шаардагдах эдийн засаг, нийгмийн зайлшгүй үйлчилгээний хүрээг өргөжүүлэх замаар нэн ядуу болон ядуу өрхийг ядуурлаас гаргах, ядуу бус, бага орлоготой өрхийг ядууралд орохоос урьдчилан сэргийлэх. I үе шат: 2001-200 3он II үе шат: 2004-2006 он Хэрэгжилтийн байдал: Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих идэвхитэй бодлого, үйл ажиллагаа нь хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай ажилгүй иргэдийн өөрсдийнх нь хүсэлтээр төрийн байгууллагын анхан шат болох хорооны оролцоотойгоор ажиллаж амьдрах орчинг бий болгох, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж амьдралын түвшингээ дээшлүүлж хөдөлмөр эрхлүүлэхэд чиглэгдсэн сарын 2 хувийн хүүтэй, 1 жил хүртэл хугацаатай, 1.0 сая хүртэл төгрөгийн зээлийг олгож байна. 3. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР /ЗГ-2001-153/ Хөтөлбөрийн зорилго: Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн эрх зүй, удирдлага, зохион байгуулалт, хяналт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, гарч болзошгүй аюул, осол, аваараас урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, үйлдвэрлэлийн орчноос үүсэх таагүй нөлөөллийн шалтгааныг тогтоон арилгах, өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар хүлээх үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх 2001-2004 он хүртэл 4. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР /ЗГ-2005-75/ Хөтөлбөрийн гол зорилго: Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар урьдчилан сэргийлэх зан үйлийг бий болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулах, хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах бүх нөхцөлийг бүрдүүлэх, ажилтныг мэргэжлийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийгмийн баталгааны түвшинг нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийн механизмыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. I үе шат: 2005-2007 он II үе шат: 2008-2009 он Хэрэгжилтийн байдал: 1-р шатанд: 2005 онд 70%, 2006 онд 86.6%, 2007 онд 90% явцын биелэлт нь 82.2 хувьтай байна. 2-р шатанд: 2008 онд 50.2%, 2009 онд 84.7% явцын биелэлт 63.6 хувьтай байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw