[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 232 4. Ядуурлыг бууруулах нь ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг хөхүүлэн дэмжих (боломжийн орлоготой байх)-ээс шууд шалтгаалах бөгөөд энэ ажлыг уул уурхайн хэдэн олборлох үйлдвэрээр бүрэн шийдвэрлэх боломжгүй юм. Иймд аялал жуулчлал, үйлчилгээний салбар, жижиг дунд бизнесийг богино хугацаанд дэмжин хөгжүүлж, тэнд ажиллагчдын тоог үлэмж нэмэгдүүлэх нь зөвхөн ядуурлыг бууруулаад зогсохгүй, улс орны эдийн засгийн хөгжил зөвхөн уул уурхайгаас хараат болохоос ч сэргийлэх боломжтойг анхаарах нь чухал юм. 5. Хөдөөнөөс шилжин ирэгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор нийслэлийн дагуул гэр хорооллыг бий болгох замаар хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэдийн амьдралын туршлагад тулгуурлан өрхийн аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлэх боломжтой. 6. Төрийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд иргэд, аж ахуйн нэгжээс барьцаа шаардахгүй, зээлийн хүү бага, боломжийн хугацаатай банкны зээлийг олгох нөхцлийг бүрдүүлэх нь энэ асуудлыг шийдвэрлэхэд чухал болох нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. 7. Төрөөс хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар нэгдсэн бодлого хэрэгжүүлэхэд хандуулж буй анхаарлаа нэмэгдүүлэх чухал юм. 2009 оны сүүлчээр батлагдсан “Зөгийн үүр” хөтөлбөрийн тухайд тусгайлан хэрэгжилтийг нь эрчимтэй зохион байгуулах шаардлагатай байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw