Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 231 бэлтгэх асуудлын талаархи мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн байдалд хийх шинжлэл”, “Малжуулалтаар малчин өрхүүдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг баталгаажуулах стратегийн үр дүнг үнэлэх нь 2004”, “Хөдөлмөрийн зах зээлд тахир дутуу иргэдийн оролцоо”, “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль тогтоомжийн хэрэгжилт 2006”, “Цагийн ажлын байрны эрэлтийн судалгаа” зэрэг олон судалгааны ажлын дүгнэлт, зөвлөмжийн дагуу УИХ, Засгийн газар тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлж байна. Бусад судалгааны дүгнэлт, зөвлөмжүүд ч бодлогын баримт бичгүүдэд зохих тусгалаа олсон байна. Судалгааны дүгнэлт: 1. Судалгааны ажлуудын дүгнэлт, зөвлөмжийг багцлан харахад олонх тохиолдолд тухайн чиглэлээр хөтөлбөр, дэд хөтөлбөр баталж хэрэгжүүлэх, эсвэл зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эрх зүйн зохицуулалт буй болгох чиглэлээр дүгнэлт, зөвлөмж гарчээ. 2. 1991 оноос хойш хөдөлмөрийн салбарт 9, нийгмийн хамгааллын салбарт 23 бодлогын баримт бичгийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар батлан мөрдөж байгаагийн дотор 15 нь хөтөлбөр, дэд хөтөлбөр, 8 нь үндсэн чиглэл байна. Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар хангалттай олон судалгаа шинжилгээний ажлыг холбогдох байгууллагууд, олон улсын байгууллагын төслөөр гүйцэтгэж, олон тооны бодлогын баримт бичиг (хөтөлбөр, төлөвлөгөө, үндсэн чиглэл, үзэл баримтлал, бодлого, стратеги, мастер төлөвлөгөө) баталж хэрэгжүүлсээр атал ядуурал, ажилгүйдэл буурахгүй, зарим талаар өсч байгаад л гол анхаарлаа хандуулах шаардлагатай байна. 3. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээ, түүний мөрөөр хийгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө, үндсэн чиглэл, стратеги, үзэл баримтлал, бодлого, мастер төлөвлөгөө хангалттай байгаа ч бодит амьдрал дээр ажилгүйдэл, ядуурал мэдэгдэхүйц буурахгүй, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийж байгаа ажлын эхлэл нь ажилгүйдэл, ядуурлын өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаа дүр зураг Засгийн газар, яам, агентлаг, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, төрийн бус байгууллагаас сүүлийн жилүүдэд хийж гүйцэтгэсэн судалгааны дүгнэлтээс тодорхой байна. 4. Эмзэг байдал, ядуурлыг бууруулах аливаа арга хэмжээний богино хугацаанд үзүүлэх нөлөө сул, харин дунд болон урт хугацаанд тогтвортой хэрэгжиж байж үр дүн өгдөг болохыг судалгааны үр дүн харуулж байна. 5. Сүүлийн үед НХХЯ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллага болон Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтарсан судалгаагаар ядуу амьдралтай хүмүүс (өрх)-ийн дотор ажил эрхэлж байгаа хүмүүс 2007 оны байдлаар 66.2%-ийг эзэлж байгаа нь ажил эрхэлж байгаа хүмүүсийнхээ цалин орлогыг нэмэгдүүлэх дохио болж байна гэж үзэх үндэстэй. Судалгааны зөвлөмж: 1. Хөдөлмөр, нийгмийн хамгаалын чиглэл (бусад салбарт мөн адил)-ээр гаргасан бүх бодлогын баримт бичиг (хөтөлбөр, төлөвлөгөө, үзэл баримтлал, бодлого, үндсэн чиглэл, стратеги, мастер төлөвлөгөө)-үүдийг нэгтгэн урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр болгон баталж, харин цаашид хийгдэх судалгааны ажлуудыг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэх нь илүү үр дүнтэй болов уу. 2. Ядуурлыг бууруулах бодлогыг эдийн засгийн өсөлттэй нягт уялдуулсан бодлогын стратеги боловсруулж, түүнийгээ мөрдлөг болгон ажиллах шаардлагатай байна. 3. Хөдөлмөр зуучлалын байгууллагууд болон бүх төрлийн сургалтын аж ахуйн нэгж байгууллагын уялдаа холбоог сайжруулж иргэдийг хөдөлмөр эрхлэх суурь ур чадвар болон мэргэжлийн чадвар эзэмшүүлэхэд анхаарах нь зүйтэй.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw