Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 230 ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ХИЙГДСЭН СУДАЛГААНУУДЫН ҮР ДҮН /Харьцуулсан мэдээлэл/ Ц.Товуусүрэн, А.Пагма, Б.Мөнхцэцэг, Т.Мягмаржав, Б.Ариунжаргал, Б.Хатантуул УДИРТГАЛ УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын захиалгаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдсэн судалгаануудын үр дүнд хийсэн шинжилгээ, харьцуулсан судалгаа” сэдэвт судалгааны ажлыг УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн судлаачдын баг гүйцэтгэв. Судалгааны зорилго: Энэхүү судалгаа нь хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, яам, агентлаг, нийслэл, дүүрэг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудаас гаргасан судалгаа шинжилгээний мэдээлэл, дүгнэлт, зөвлөмж, бодлогын баримт бичгүүдийг харьцуулан дүн шинжилгээ хийж, цаашид энэ чиглэлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааны зорилтууд:  Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас гаргасан бодлогын баримт бичгийг судлах,  Судалгааны сэдвээр Засгийн газар, олон улсын байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагаас гаргасан судалгааны тайлан, материалд шинжилгээ хийх,  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар ТББ-аас хийсэн судалгааны тайлан, материалыг судлах Судалгааны аргачлал: - Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн судалгааны дүгнэлт, зөвлөмжийн харьцуулалт, - Судалгааны материалыг нэгтгэн дүгнэх, - Бичиг баримтын судалгаа Судалгааны үр дүн:  Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх асуудалтай холбоотой бодлогын баримт бичиг, тайлан, материалд анализ хийсэн  Цуглуулсан мэдээлэлд нэгдсэн боловсруулалт хийсэн  Судалгааны материалыг нэгтгэн дүгнэж, судалгааны тайлан бичсэн. Бидний судалгаанд авагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлээр 2000 оноос хойш хийгдсэн нийт 33 судалгааны ажлаас 16 нь хөдөлмөр эрхлэлтийн талаар, 9 нь ядуурлын талаар, 6 нь ажлын байрыг нэмэгдүүлэх талаар хийгдсэн байна. Эл асуудлаар маш олон судалгааны ажил хийгдсэн бөгөөд “Мэргэжилтэй ажилчин

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw