[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 221 талаар хамгийн олон буюу санал асуулгад оролцогчдын 33,8 хувь нь хангалтгүй муу гэсэн үнэлгээ өгсөн байна. Энэ нь өнөөдөр эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний хэмжээ, нэр төрлийг оновчтой болгох гүйцэтгэлийг сайжруулахад чиглэсэн тууштай бодлого, эдийн засгийн хөшүүрэг байхгүй байгаатай ямар нэгэн байдлаар холбоотой гэж үзэх үндэслэл байна. 7. Түүнчлэн олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд даатгуулагч иргэд НД-ын талаар мэдлэг, мэдээлэл муутай, эрх ашгаа хамгаалж мэддэггүй, нийгмийн даатгалын асуудлыг сонирхдоггүй, энэ талаар эрх зүйн зөвөлгөө авч сураагүй байна. Иймд НД-ын тогтолцооны талаар иргэд, олон нийтэд сурталчилгаа явуулж, тэдэнд мэдлэг, мэдээлэл олгох явдал чухал байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна. 8. НДҮЗ хэрхэн ажилладаг талаархи иргэдийн санал бодлыг тандаж үзэхэд судалгаанд хамрагсдын хувьд НДҮЗ-ийн тухай сонсож байсан боловч түүний үйл ажиллагаа, бодлого, чиглэлийн талаар сайн мэдэхгүй байна гэж 54,7 хувь, огт мэдэхгүй, сонсоогүй юм байна гэж 34,3 хувь, ер нь мэднэ гэсэн 10,9 хувь нь тус тус хариулцгаажээ. Энэ нь нэг талаас НД-ын үйл ажиллагааг зохицуулах төв байгууллага болох Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа олон түмэнд ил тод биш, энэ талын мэдээ, мэдээлэл хангалтгүй байгааг, нөгөө талаас тус байгууллагын үйл ажиллагаа хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу чиг үүргээ төдийлөн сайн биелүүлэхгүй байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна. 9. Эрх зүйн орчны зохицуулалтын талаар манайхтай ижил төстэй буюу шилжилт хийж буй улс орнуудын нийгмийн даатгалын харилцааг зохицуулж буй хуулиудтай манай хуулиудыг харьцуулсан шинжилгээний аргаар шинжилж үзэхэд ерөнхий үзэл баримтлалын хувьд эв санааны нэгдлийн зарчимд тулгуурласан ижил төстэй байна. Гэсэн хэдий ч эдгээр хуулинд даатгагч, даатгуулагч, даатгалын шимтгэл төлөгч, эрүүл мэндийн байгууллагын эрх, үүрэг болон НД-ын удирдлага, санхүүжилтын зарчмыг тодорхой зүйл заалтаар зохицуулсан зэрэг тусгаж авууштай зохицуулалт олон байгааг анхаарах нь зүйтэй. 5.2. Судалгааны санал, зөвлөмж “Нийгмийн даатгалын тогтолцоо, эрх зүйн орчин” гэсэн сэдвийн хүрээнд хийгдсэн энэхүү судалгаанд авагдсан материалаас дүгнэлт хийхэд дор дурдсан асуудлыг цаашид гарах бодлогын шийдвэр, хууль тогтоомжид тусгах талаар шийдвэр гаргах түвшинд анхаарахыг санал болгож байна. Үүнд: 1.Судлаачдын зүгээс дэлхийн улс орнуудад тэтгэврийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харьцуулан авч үзсэний үндсэн дээр Японд олгодог суурь тэтгэвэр, Францад олгодог нэмэлт тэтгэвэр, Шведийн хуримтлал-хуваарилалтын системийн үед олгох баталгаат тэтгэврийн хэлбэрийн аль нэгийг манай улсын онцлог /амьжиргааны түвшин, санхүүгийн боломж г.м./-т тохируулан нэвтрүүлэх шаардлага тавигдаж байна. Ингэхдээ саяхан байгуулсан “Хүний хөгжил сан”-гийн хөрөнгөөс нэгдүгээрт нийгмийн даатгалд хамрагдах хүрээг өргөжүүлэхийн тулд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг албан бус секторт ажиллагчдыг заавал даатгалд хамруулан хураамжийн зарим хэсгийг уг сангаас санхүүжүүлэх, хоёрдугаарт тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаарыг ахиулах зорилгоор Шведийн туршлагаар тэтгэврийнхэнд тодорхой нас /тухайлбал 65 нас/-аас эхлэн тэтгэврийн болзол хангасан эсэхийг үл харгалзан бүх нийтийн нэмэгдэл /суурь/ тэтгэвэр тогтоон олгох системийг нэвтрүүлж, мөн сангаас эх үүсвэрийг нь шийдэж болох юм. Нэмэлт /суурь/ тэтгэврийн санг ямар, ямар эх үүсвэрээс бүрдүүлэхийг хуулиар журамлаж хэрэгтэй. Ингэвэл Монгол улс тэтгэврийн даатгалын давхар тогтолцоонд шилжих, шинэ тогтолцооныхоо нэр хүндийг хамгаалан үлдэх боломж бүрдэнэ. Энэ тохиолдолд “Хүний хөгжил сан”-гийн хөрөнгө улс төрчдийн сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэхээс ангид байх шаардлагатай болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw