[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 222 2. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний талаар хэрэглэгчдийн /33,8%/ сэтгэл дундуур байдаг үндсэн шалтгааны нэг нь энэ төрлийн даатгалд хамрагдаж зохих үйлчилгээг авч чадахгүй үлдэж байгаа иргэн хэт олон байгаатай холбоотой байж болох юм. Иймд өрхийн даатгалын хэлбэрийг БНСУ-ын туршлагаар нэвтрүүлэх боломжой юм. Гэхдээ БНСУ-ын өрхийг хамарсан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь нь бага байгааг манайд тэр хэвээр нь авах бололцоо муутай гэдэг нь ойлгомжтой. Өрхийн эрүүл мэндийн даатгалын хэлбэрт шилжихийн тулд энэхүү даатгалын үйлчилгээг хүртээмжтэй, үйлчлүүлэгчийн хувьд сэтгэл хангалуун байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлж болохоор байна: а/ Эрүүл мэндийн даатгалын хураамжийг одоогийнхоос хэт ихээр биш гэхдээ нэмэгдүүлэх, өрхийн нэг даатгуулагчид оногдох хүний тоог тодорхой байлгах. б/ Төрөөс даатгалын төлбөрийг нь хариуцахаар хуульчлагдсан хүүхэд, тэтгэврийнхэн,тахир дутуу хүмүүс, хугацаат цэргийн албан хаагч, хүүхдээ 2 нас хүртэл асарч буй эх г.м./ даатгуулагчдын эрүүл мэндийн даатгалд хуваарилж байгаа мөнгөний хэмжээг нэмэгдүүлж, нэг даатгуулагчид оногдох мөнгөний хэмжээг цагийн баталгаат хөлстэй холбон хуульд тодорхой зааж өгөх. в/ Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид зэрэг албан бус секторт ажиллагчдыг эрүүл мэндийн заавал даатгалд хамруулан даатгалын хураамжийн тодорхой хэсгийг “Хүний хөгжил сан”- гаас санхүүжүүлэх аваас эрүүл мэндийн даатгалд хамрагдах хүрээ өргөжиж, сангийн хөрөнгийн эх үүсвэр нэмэгдэх эерэг сайн талтай болно. г/ Ажилгүйчүүдыг эрүүл мэндийн даатгалд хамруулж, ажилгүйдлын тэтгэмжээс шимтгэл авдаг журамд шилжих. 3. Даатгагч, даатгуулагч, даатгалын шимтгэл төлөгч, эрүүл мэндийн байгууллагын эрх, үүргийг Нийгмийн даатгалын болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулах; 4. ”Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай” хуулиар зохицуулж байгаа нэрийн дансны эхний үлдэгдлийг тогтоох, даатгуулагчийн нэрийн дансанд хүү тооцох, тэтгэврийн доод хэмжээ, тэтгэврийг индексчлэх, нэрийн данснаас тэтгэвэр авах эрх, тэтгэвэр олгохтой холбогдсон харилцааг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай “ хуулиар зохицуулах; 5. “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг тэтгэврийн даатгалд хамрагдсан даатгуулагчдын тухай мэдээлэл, шимтгэлийн тооцоог хөтлөх зарчим, эрх зүйн үндсийг дагнан зохицуулахаар тооцож шинэчлэн найруулах; 6. Одоогийн мөрдөж байгаа Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиар Засгийн газрын байгууллагуудад эрх шилжүүлж зохицуулахаар заасан журам заавруудыг нэг мөр хуульчлан тогтоох; 7. Нийгмийн даатгалын тухай хуульд нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зарчмыг тухайн жилийн орлогын тодорхой хувиар тогтоох; 8. Нийгмийн даатгалын сангийн активын хөрөнгө оруулалтын удирдлагын бүхий л үйл ажиллагаа, тооцоог эрхлэх банкийг Казахстан зэрэг улсын туршлагаар нэр заан тогтоох, эсвэл уг банкийг уралдаант шалгаруулалтаар тодруулахаар хуульд өөрчлөлт оруулах; 9. Нийгмийн даатгалын сангийн актив болон Нийгмийн даатгалын байгууллага, Үндэсний ба салбар зөвлөлийн үйл ажиллагааны зардлын төсвийг тус тусад нь хийхээр хуульд нэмэлт оруулах; 10. Сангийн хөрөнгөөр дор дурдсан үйл ажиллагааг эрхлэхийг хориглохоор хуульд нэмэлт оруулах; Үүнд: а\ нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг барьцаанд тавих б\ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулах
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw