Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 220 хуваарилалт-хуримтлалын шинэ тогтолцооны нэр хүндийг унагах нөхцлийг бүрдүүлэхэд сонгуулийн амлалтаар хэрэгжүүлсэн, даатгуулагчид ихээхэн таалагдаж байгаа шимтгэлийн хувь хэмжээг бууруулж тогтоосон шийдвэр ч жинтэй нөлөө үзүүлсэн нь харагдаж байна. Дээр дурдсанаас үндэслэн шинэ тогтолцоонд шилжих үеийн шинэ, хуучин аргачлалаар тогтоосон тэтгэврийн зөрүүг багасгах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Эс тэгвэл тэтгэврийн шинэ тогтолцооны нэр хүнд нэг мөсөн унахад хүрч болзошгүй байна. ТАВ. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИУДЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦАД ГАРЧ БУЙ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ТАЛААРХИ САНАЛ, ЗӨВЛӨМЖ 5.1. Судалгааны дүгнэлт- Нөхцөл байдлын үнэлгээ Монгол улс төрийн нийгмийн хамгааллын тогтолцоо, үйлчилгээнээс зах зээлийн үеийн нийгмийн даатгалын тогтолцоо, үйлчилгээний хэлбэрт тууштай шилжин орж энэхүү шинэ тогтолцооны эрх зүйн үндэс тавигдсан ба улмаар түүнийг дэлхийн зарим улсын жишгийн дагуу улам боловсронгуй болгох үйл ажиллагаа эхлүүлээд байна. “Нийгмийн даатгалын тогтолцоо, эрх зүйн орчин” сэдэвт судалгааны хүрээнд судалж үзсэн баримт материал, мэдээлэлд үндэслэн дараах дүгнэлтийг хийж болно. Үүнд: 1. Өнөөдөр нийгмийн даатгалын шинэ тогтолцооны баттай үндэс бүрэлдэн бий болсон боловч түүнийг өнөөгийн цаг үеийн байнга өөрчлөгдөж буй орчин, зах зээлийн эдийн засгийн харилцааны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсронгуй болгох зайлшгүй нөхцөл, тулгамдсан асуудлууд байсаар байна. 2. Нийгмийн даатгалын тухай багц хуульд 2008 онд нэлээд томоохон нэмэлт, өөрчлөлт орж нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагыг НД-ын сангийн төсвийн тухай хуулиар баталж байх болсноор сангийн бие даасан байдлыг хангах нөхцөл бүрдэж, даатгалын хамралтыг өргөтгөх, даатгалын сангаас нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн орчин бий болсон хэдий ч УНДЕГ-аас НД-ын сангуудын чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн ашиглалтын талаар 2008 оны эцсийн байдлаар гаргасан мэдээллээс үзэхэд нийт 164 728,3 сая төгрөгний чөлөөт үлдэгдлээс 73300,0 сая төгрөгийг арилжааны банкинд байршуулсанаас өөрөөр хуримтлалын хэмжээг нэмэгдүүлэх бусад арга хэлбэрийг ашиглаж эхлээгүй байна. 3. НД-ын хамралтын хүрээг өргөжүүлэх асуудал тулгамдсан хэвээр байна. Тухайлбал, олон тооны малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус секторынхон НД-д хамрагдахгүй хоцорч байгаа ба малчид, албан бус секторт ажиллагчдын ажил хөдөлмөрийн онцлог болон орлогын тогтворгүй байдлаас шалтгаалж НД-д хамруулах ажил үр дүнд хүрэхгүй байна. 4. Тэтгэвэрийн даатгалын хүрээнд шийдвэрлэвэл зохих тулгамдсан олон асуудал бий болжээ. Тэтгэвэр авагчдын орлогыг нэмэгдүүлэх, даатгалын шинэ төрөл, тогтолцоог нэвтрүүлэх, шимтгэлийн хэмжээ, тэтгэвэр тогтоолгох нас, хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг сайжруулах зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжлийн зүй тогтолд нийцсэн олон асуудлыг харгалзан шинэчлэл өөрчлөлт хийх шаардлагатай болсон байна. 5. Тэтгэврийн нэрийн дансанд хуримтлагдаж буй шимтгэл үнэгүйдлээс бүрэн хамгаалагдаагүй, даатгуулагч нь нэрийн дансан дахь хуримтлалаа бүрэн захиран зарцуулах, гэрээслэлийн дагуу өв залгамжлагчдаа шилжүүлэх эрх зүйн орчин гүйцэд бүрдээгүй байна. 6. Нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw