Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 219 4.5. МОНГОЛ УЛС Монгол улс 1995 оноос нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжихдээ эв санааны нэгдлийн буюу хуваарилалтын тогтолцоог сонгосон бөгөөд 1999 онд батлагдсан тэтгэврийн даатгалын нэрийн дансны тухай хуулиар хуваарилалт, хуримтлал хосолсон тогтолцоонд аажмаар шилжих эрх зүйн үндсийг тавьж, 1960 оны 1дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүсийн хувьд 2000 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн нэрийн дансыг хөтөлж эхэлсэн байна. Харин малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус секторт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд нэрийн данс нээхэд зарим бэрхшээл тулгарч байгаа юм. Даатгуулагчийн нэрийн дансны тогтолцоонд шилжихэд дор дурдсан ажилбаруудыг гүйцэтгэх ёстой: -1960 оноос хойш төрсөн даатгуулагч бүрт хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нэрийн данс нээх -2000 оноос өмнө хөдөлмөр эрхэлж байсан хүний хувьд нэрийн дансны эхний үлдэгдлийг хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тооцож гаргах -Даатгуулагч тус бүрийн өөрийнх нь болон түүний нэрийн өмнөөс ажил олгогчынх нь төлсөн бүх шимтгэлийг дансанд бүртгэх -Нэрийн дансны эхний үлдэгдэл ба түүний орлогод жилд нэг удаа хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу хүү тооцож өсгөх -Жил бүрийн эцэст өнгөрсөн онуудын болон тухайн жилийн шимтгэлийн орлогыг инфляци болон цалингийн бодит өсөлттэй уялдуулан индексжүүлэх -Даатгуулагчид Нийгмийн даатгалын төв байгууллагаас баталсан журмын дагуу нэрийн дансны орлого, зарлагын талаархи мэдээллийг хүргэх -Тэтгэврийг хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу тооцож зарлагыг бүртгэх -Тэтгэврийн индексчлэлийг бүртгэх Нэрийн дансны үндсэн зарчим нь иргэдийн авах тэтгэврийн хэмжээ нь түүний төлсөн шимтгэл, нэмэгдсэн орлогын хэмжээтэй нь дүйж байх явдал юм. Харин даатгуулагч хэд наслахаас үл хамааран тэтгэвэр авах ёстой гэсэн зарчим бол хэвээр үлдэнэ. Хуваарилалт-хуримтлалын тогтолцоонд шилжсэн үед хөтөлбөрийн дагуу хуримтлагдсан шимтгэлийн орлогын зарим хэсгийг /3%/ 2005 оноос эхлэн үнэт цаасны хөрөнгө оруулалтад зарцуулахаар зохицуулсан байна. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэлд зааснаар 2005 оноос шинэ тогтолцоонд шилжиж, нэрийн данснаас тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгохоор зохицуулсан. Тэтгэврийн даатгалын хуримтлалын тогтолцоо нь улс орнуудад бүрэн хэрэгжиж үр ашиг нь мэдрэгдэж нотлогдоогүй, Швед, Латви, Литви зэрэг орнуудад манай нэгэн адил нэврүүлж эхэлж байгаа шинэ тогтолцоо юм. Манай улсын хувьд шинээр нэвтрүүлж эхэлсэн тогтолцооныхоо нэр хүндийг унагахгүй байхын тулд анхаарвал зохих цөөнгүй асуудал тулгарч байгаа нь энгийн даатгуулагчийн хувьд ч улам бүр тод мэдрэгдэх боллоо. Тэтгэврийн даатгалын нэрийн дансны мэдээллийг даатгуулагчид хүргүүлэх, сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулж өсгөх үйл ажиллагааны журам нь шаардлага хангахгүй байгаа, орлогод тооцсон хүү ил тод бус байгаа зэрэг дутагдал үргэлжилсээр байна. Нөгөө талаар Тэтгэврийн даатгалын хуваарилалтын болон хуваарилалт-хуримтлалын тогтолцоонд шилжих зааг үед ижил орлого, адил нөхцөлтэй даатгуулагчдын тогтоолгох тэтгэврийн хэмжээ нь хоорондоо эрс ялгаатай байж болох төлөв ажиглагдаж байна. Манайд хэрэгжүүлж байгаа тэтгэврийн даатгалын шинэ, хуучин тогтолцооны зарчим, тэтгэвэр тогтоох аргачлалын ялгаатай холбогдон хэдхэн хоногийн зөрүүтэй төрсөн даатгуулагчийн тогтоолгох тэтгэврийн хэмжээ нь хоорондоо ихээхэн зөрүүтэй байж болохыг Дэлхийн банкны шинжээч Ларри Томсон “2014 оны 12 дугаар сарын 31-нд 55 нас хүрэх даатгуулагчийн тогтоолгох тэтгэвэр, 2015 оны 1 дүгээр сарын 1-нд 55 нас хүрэх даатгуулагчийн тогтоолгох тэтгэвэр хоорондоо асар их зөрүүтэй байна” гэж тэмдэглэжээ. Энэ нь тэтгэврийн даатгалын шинэ тогтолцооны үзэл баримтлал, санхүүгийн тооцоо нь хэр зэрэг үндэслэлтэй болохыг дахин хянаж үзэхийг шаардаж байна. Ингэж тэтгэврийн даатгалын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw