Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 218 үйлчлүүлсэн бол 50%, мэргэжлийн эмнэлгээр үйлчлүүлсэн бол 45%, ердийн эмнэлгээр үйлчлүүлсэн бол 40%, клиникээр үйлчлүүлсэн бол 30%-ийн зардлыг даатгуулагч болон ар гэрийнхэнд нь олгодог байна. Нэг үгээр хэлбэл өрхийн эрүүл мэндийн даатгалын систем үйлчилж байна. 4.4. ШВЕД УЛС Швед улс нь нийгмийн хамгааллын талаар иргэдийн амьдралын баталгааг хангаж, сэтгэл хангалуун аж төрөх бололцоог бүрдүүлсэн орнуудын нэг. 1999 оноос нийгмийн даатгалын шинэчлэл хийж байгаа юм. Тэтгэврийн систем гэхэд хуучин-хуваарилалтын систем, шинэ буюу хуваарилалтхуримтлалын систем хосолсон 5 төрөл хэлбэртэй байна. Шведийн нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл нь 1937 оноос өмнө төрсөн хүмүүсийн хуучин системээр, 1938-1953 онд төрсөн хүмүүс хуучин системээс шинэ системд аажмаар шилжих механизмаар, 1954 оноос хойш төрсөн хүмүүс шинэ системээр тэтгэврийнхээ асуудлыг шийдвэрлүүлж байна. Тэтгэврийн даатгал: Шведэд иргэд төрсөн оноосоо шалтгаалан хуучин системийн бүх нийтийн тэтгэвэр, орлогын тэтгэвэр, шинэ системийн орлогын тэтгэвэр, шимтгэлийн тэтгэвэр, баталгаат тэтгэвэрт хамрагддаг. Эдгээр 5 төрлийн тэтгэвэр нь бүх нийтийг хамарсан 2 шатлалтай. Эхнийх нь бүх иргэдэд адил хэмжээний суурь тэтгэвэр олгодог бол дараагийнх нь хувь хүний даатгалд хамрагдсан нөхцөл, төлсөн шимтгэлийн хэмжээнээс хамаарч нэмэгдэл орлого бий болгох зорилготой. Тэтгэврийн даатгалын санг бүрдүүлэхэд ажилтан үнэлгээт орлогын 7%-иар шимтгэл төлдөг бол хувиараа хөдөлмөр эрхлэгчид 10,21 %-иар мөн орлогоос шимтгэл төлнө. Үнэлгээт орлого гэдэг нь суурь /доод/ орлогыг 7,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцдэг. Ажил олгогч цалингийн сангаасаа 10,21 %-иар шимтгэл төлнө. Ажил олгогч ба даатгуулагчийн төлсөн шитгэлийн 16%-ыг орлогын тэтгэвэрт, 2,5%-ийг шимтгэлийн тэтгэвэрт зарцуулдаг байна. Засгийн газар шинэ системийн баталгаат тэтгэвэр, хуучин системийн бүх нийтийн тэтгэврийн хагас зардлыг хариуцдаг. Тэтгэврийн даатгалын төрөл нь манайхтай адил боловч шинэ системийн үед тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн тусгай журмаар зохицуулж байна. Өндөр насны тэтгэвэр: Мөн л 5 төрөлтэй байна. Хуучин системийн бүх нийтийн тэтгэвэрт 16-64 насандаа 40 жил Шведийн иргэн байсан, эсвэл 30 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 3-аас доошгүй жил Шведийн иргэн байсан иргэн хамрагдана. Тэтгэвэр тогтоох насны хязгаар нь 60-70 нас байх бөгөөд 60-64 насанд бууруулах, 65-70 насанд өсгөх механизмтай. Хуучин системийн орлогын тэтгэвэрт 3-аас дээш жил шимтгэл төлсөн 65 насанд хүрсэн иргэн хамрагдах бөгөөд Бүрэн тэтгэвэр авах нөхцөл нь 30 жил шимтгэл төлсөн байх ёстой. Мөн 6064 насанд бууруулах, 65-70 насанд өсгөх механизм үйлчилдэг. Шинэ ситемийн орлогын тэтгэвэрийг 16 наснаасаа орлогоо тайлагнах системд хамрагдсан байх нөхцөлтэй. Төлсөн нийт шимтгэлийн дүнг амьжиргааны өртгийн өсөлт зэрэг бусад хүчин зүйлээс хамаарах орлогын нэмэгдэх хэмжээг цалингийн дундажийн ирээдүйн өсөлтийн “норм”-ыг үндэслэн нэмэгдүүлж тооцох журамтай. Шинэ системийн шимтгэлийн тэтгэвэрт 16 наснаасаа орлогоо тайлагнах системд хамрагдсан /шимтгэл төлсөн/ хүмүүс хамаарна. Тэтгэврийн хэмжээг даатгуулагчийн төлсөн шимтгэл дээр хувийн, хамтарсан, тогтмол зэрэг бусад хэлбэрээр нэмэгдсэн шимтгэлийн орлогыг нэмэгдүүлж тооцох журамжай. Шинэ системийн баталгаат тэтгэвэрт 3 жилээс дээш хугацаанд Шведийн иргэн байсан бүх иргэн хамрагдана. Шведийн бүх нийтийн болон орлогын тэтгэврийн аль аль нь 61-64 насандаа тогтоолсон бол 0,5%-иар буурах, 65-70 насандаа тогтоолгосон бол 0,7 %-иар сард нэмэгдэх механизмаар дамжиж тэтгэвэр тогтоолгох насыг зохицуулдаг онцлогтой.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw